Мэдээ мэдээлэл
“Аймгийн засаг дарга нарын улсын зөвлөлгөөн”-д “Нэг Цонхны Үйлчилгээ”(НЦҮ) төслийн суурь судалгааны үр дүнг танилцууллаа.
19/10/2015
“Аймгийн засаг дарга нарын улсын зөвлөлгөөн”-д “Нэг Цонхны Үйлчилгээ”(НЦҮ) төслийн суурь судалгааны үр дүнг танилцууллаа.
a:3:{s:10:"short_desc";s:792:"Щвейцарын Хөгжлийн Агентлагийн (ЩХА) санхүүжилтээр Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төв (ХАБСТ)-өөс хэрэгжүүлж буй “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” (ЗДТС) хөтөлбөрийн 4-р бүрэлдэхүүн “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь” төсөл “Үйлчлүүлэгчид ээлтэй үйлчилгээг бүх иргэнд тэгш үзүүлэх ажлыг орон нутгийн түвшинд баталгаажуулна” гэсэн зорилготойгоор 2012 оны 4 дүгээр сараас 2015 оны 3 дугаар сар хүртэл үргэжлэхээр болсон.";s:5:"image";s:7:"tso.jpg";s:4:"desc";s:4531:"

Щвейцарын Хөгжлийн Агентлагийн (ЩХА) санхүүжилтээр Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төв (ХАБСТ)-өөс хэрэгжүүлж буй “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” (ЗДТС) хөтөлбөрийн 4-р бүрэлдэхүүн “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь” төсөл “Үйлчлүүлэгчид ээлтэй үйлчилгээг бүх иргэнд тэгш үзүүлэх ажлыг орон нутгийн түвшинд баталгаажуулна” гэсэн зорилготойгоор 2012 оны 4 дүгээр сараас 2015 оны 3 дугаар сар хүртэл үргэжлэхээр болсон.

    Энэхүү төслийн хүрээнд IRIM судалгааны хүрээлэн нь 2013 оны 4-р сард  Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төв (ХАБСТ)-ийн захиалгаар “Нэг Цонхны Үйлчилгээ”(НЦҮ) төслийн суурь судалгааг гүйцэтгэхээр шалгарсан.

    Энэхүү төслийн суурь судалгааг 2013 оны 4-р сараас 6 сарын хооронд амжилттай гүйцэтгэж, судалгааны тайланг боловсруулсан. Суурь судалгааг үндэсний хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 28 НЦҮ-ний үйлчлүүлэгч, ажилчдын сэтгэл ханамжийг тодорхойлж, ажлын орчин нөхцөл байдлыг үнэлэн, цаашид төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай хэрэгцээг тодорхойлох зорилгын хүрээнд хэрэгжсэн.

    IRIM судалгааны хүрээлэнгээс энэхүү суурь судалгааны үр дүнг 2013 оны 11-р сарын 13-наас 14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Аймаг, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын улсын зөвлөгөөн”-ий үеэр танилцуулж, үр дүнг тархаасан. 

Судалгааны үр дүнг судалгааны багийг төлөөлж IRIM судалгааны хүрээлэнгийн судалгааны зөвлөх, эдийн засагч  З.Манлайбаатар  танилцуулан оролцсон.

    Судалгаанд хамрагдсан бүхий л НЦҮ-ний үйл ажиллагааг хариуцан ажилладаг мэргэжилтнүүд цугларсан энэхүү хуралд судалгааны үр дүнг танилцуулсан нь тухайн НЦҮ-ны үйл ажиллагааг дүгнэх, бусад НЦҮ-ийн сайн туршлагаас суралцах, сайжруулах санал зөвлөмжийг хэлэлцэх боломжийг олгосон өндөр ач холбогдол бүхий танилцуулга болсон юм.

    Мөн түүнчлэн энэхүү зөвлөгөөн нь судалгааны үр дүнтэй шууд холбогдохуйц асуудал болох  "Нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах" сэдвийн дор өрнөсөн.  Зөвлөлгөөнөөр "Нэг цонхны үйлчилгээ"-ний үйл ажиллагааг тогтвортой явуулахад тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэхийн тулд цаашид авах арга хэмжээг санал болгосон олон илтгэлүүд тавигдсан.

     Эдгээр илтгэлүүд нь суурь судалгааны үр дүн дээр үндэслэн боловсруулагдсан илтгэлүүд байсан бөгөөд цаашид НЦҮ-г сайжруулах олон үр дүнтэй ажлуудын эхлэл нь энэхүү суурь судалгаа болно гэдэгт итгэлтэй байна.

";}