Щвейцарын Хөгжлийн Агентлаг нь Монгол улсын хоол хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, иргэний нийгэм гэх мэт олон салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн хэрэгжүүлдэг. Тиймээс эдгээр төслүүдийн хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын хүрээнд суурь болон давтан судалгааг санхүүжүүлэн, судалгааны үр дүнг өөрсдийн үйл ажиллагаанд тусган ажилладаг.
Үүнтэй холбоотойгоор ЩХА-аас байгууллагын мэргэжилтнүүд болон үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд, төслийн зохицуулагчдад зориулсан “SPSS програмыг ашиглан судалгааны мэдээллийг боловсруулах” практик сургалтыг захиалан гүйцэтгүүлсэн.
Энэхүү сургалт нь ЩХА-ын хамтын ажиллагааны стратеги (2013-2016)-н мониторингийн суурь судалгааны хүрээнд цуглуулсан мэдээллийг ашиглах практик мэдлэг олгох зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд, SPSS программ дээр өмнө нь ажиллаж байгаагүй мэргэжилтнүүдэд SPSS-н талаар мэдлэг олгох, суурь судалгааны дата-д суурилан SPSS-г хэрхэн ашиглах талаар мэдлэг олгоход чиглэгдсэн юм.
Уг сургалтыг IRIM судалгааны хүрээлэнгийн байранд 2013 оны 2-р сарын 27-оос 28-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтын сургагч багшаар IRIM судалгааны хүрээлэнгийн судалгааны зөвлөх, математикч Ц. Болд болон судалгааны зөвлөх, эдийн засагч З.Манлайбаатар зэрэг олон жилийн туршлага бүхий чадварлаг мэргэжилтнүүд ажилласан.
Сургалтын хүрээнд оролцогчдыг сургалтын туршид сурсан онолын мэдлэгийг сэргээн санах, сургалтаас бусад цагт практик чадвараа бататгахад туслах зорилготой оролцогчдын мэдлэгийн түвшин, ажлын онцлог, үйл ажиллагааны чиглэлд тохирсон сургалтын гарын авлагыг боловсруулан гаргасан.
IRIM судалгааны хүрээлэнгийн сургалтанд хамрагдсан ЩХА-ын мэргэжилтнүүдэд сургалтын сертификатыг гардуулан өгсөн.
";}