Мэдээ мэдээлэл
“Төсвийн тухай хуулийн хүрээн дэх Орон нутгийн хөгжлийн сангийн ашиглалт болон иргэдийн оролцооны эмпирик үнэлгээ”-г хийж гүйцэтгэлээ
03/11/2015
“Төсвийн тухай хуулийн хүрээн дэх Орон нутгийн хөгжлийн сангийн ашиглалт болон иргэдийн оролцооны эмпирик үнэлгээ”-г хийж гүйцэтгэлээ
a:3:{s:10:"short_desc";s:948:"“Төсвийн тухай хуулийн хүрээн дэх Орон нутгийн хөгжлийн сангийн ашиглалт болон иргэдийн оролцооны эмпирик үнэлгээ” судалгааны ажлыг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Захиалагаар “Хараат Бус Судалгааны Хүрээлэн” ТББ 2013 оны 08-10 дугаар сард хийж гүйцэтгэлээ. Уг судалгааны зорилго нь Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор төв засгийн газар болон орон нутгийн түвшинд гарч буй бодлого, шийдвэрүүдийн үр нөлөө болон үр ашигтай байдлыг сайжруулахад шаардлагатай мэдээллийг боловсруулахад оршино.";s:5:"image";s:0:"";s:4:"desc";s:3762:"

   “Төсвийн тухай хуулийн хүрээн дэх Орон нутгийн хөгжлийн сангийн ашиглалт болон иргэдийн оролцооны эмпирик үнэлгээ” судалгааны ажлыг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Захиалагаар “Хараат Бус Судалгааны Хүрээлэн” ТББ 2013 оны 08-10 дугаар сард хийж гүйцэтгэлээ. Уг судалгааны зорилго нь Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор төв засгийн газар болон орон нутгийн түвшинд гарч буй бодлого, шийдвэрүүдийн үр нөлөө болон үр ашигтай байдлыг сайжруулахад шаардлагатай мэдээллийг боловсруулахад оршино.

   Энэхүү кейс судалгааны хүрээнд 4 бүсийн төлөөлөл болох Архангай аймгийн Өгийнуур сум, Дундговь аймгийн Луус сум, Хөвсгөл аймгийн Ханх сум, Говь Алтай аймгийн Тайшир сум, Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороог сонгож мэдээлэл цуглуулав. Судалгаанд оролцогч иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож анкетийн аргаар мэдээлэл авсан бол тухайн орон нутгийн удирдлагуудаас ганцаарчилсан ярилцлагын арга болон баримт бичгийн аргууд ашиглан мэдээлэл цуглуулав.

    Судалгааны үр дүнгээс үзэхэд судалгаанд хамрагдсан бүх орон нутаг 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээ аван, иргэдийн саналыг авч эрэмбэлэн, одоо худалдан авах ажиллагааны шатанд явж байна. Харин 2014 оны ОНХС-аар санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн хувьд ихэнх орон нутгууд иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн иргэдийн саналыг авч эрэмбэлэх шатандаа явж байна.

    Энэхүү судалгааны явцад гүн тусалцаа үзүүлж хамтран ажилласан Засаглалын хөтөлбөрийн зохицуулагч Питер Блант, судалгаан туслах Алтанхуягийн Мандухай болон Швейцарийн хөгжлийн Агентлагийн хамт олонд талархал илэрхийлж байна. Мөн энэ төслийн үндэсний зөвлөхөөр ажиллаж, төслийн багт үнэт зөвлөгөө хайрласан Лхагвадоржийн Ариунаа, Ядамсүрэнгийн Бямбаяр нарт талархаж байна.

    Тус судалгаанд хамрагдсан орон нутгийн удирдлагууд болон талбарын судлаачдад талархал илэрхийлэн ажлын өндөр амжилт хүсье.

";}