Мэдээ мэдээлэл
“Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгаа
03/11/2015
“Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгаа
a:3:{s:10:"short_desc";s:393:"2013 оны 8 сараас АТГ болон АНУ-ын Азийн сангийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн газрын албаны тухай “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгааг амжилттай хэрэгжүүлж дууссан.";s:5:"image";s:9:"gazar.jpg";s:4:"desc";s:2453:"

2013 оны 8 сараас АТГ болон АНУ-ын Азийн сангийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн газрын албаны тухай “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгааг амжилттай хэрэгжүүлж дууссан.

    “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгаа нь  АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол улсын засаглал ил тод байдлыг дэмжих” төслийн нэг хэсэг юм. Уг кейс судалгаа нь асуудлын учир шалтгаан, дотоод хүчин зүйлийг тодорхойлох чанарын судалгаа бөгөөд олон тооны кейс дээр суурилсан.

    Судалгааны үндсэн зорилго нь газрын албаны үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, иргэдэд олгож буй 0.07, 0.5, 0.35 хүртэлх га газрыг өмчлөх үйл явцтай холбогдох хүндрэл бэрхшээл, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, газрын албаны үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг боловсронгуй болгох санал боловсруулахад чиглэсэн.

     Судалгааны үр дүнг Азийн сантай хамтарч ажиллагч түншлэл байгууллагуудын хүрээнд АТГ-тай хамтран “Авлигын эсрэг өдөр”-ийг тохиолдуулан “Үндэстний тойм” сэтгүүл дээр өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулсан. Судалгааны тайлангийн ерөнхий мэдээллийг “Үндэстний тойм” сэтгүүлийн “Авлигаас ангид нийгэм” тусгай дугаараас хүлээн авч уншина уу.

";}