Мэдээ мэдээлэл
“Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зах зээлийн судалгаа”-г хэрэгжүүлж эхэллээ.
03/11/2015
“Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зах зээлийн судалгаа”-г хэрэгжүүлж эхэллээ.
a:3:{s:10:"short_desc";s:679:"Олон Улсын Санхүүгийн Корпорациас “Жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөрийн  суурь судалгаа  болох “Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зах зээлийн судалгаа”-г IRIM судалгааны хүрээлэн, Германы Франкфуртын Санхүү Менежментийн Их Сургуультай хамтран 2014 оны 5-р сарын 19-өөс 7-р сарын 21-ний хооронд хэрэгжүүлж байна.  ";s:5:"image";s:0:"";s:4:"desc";s:2878:"

Олон Улсын Санхүүгийн Корпорациас “Жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөрийн  суурь судалгаа  болох “Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зах зээлийн судалгаа”-г IRIM судалгааны хүрээлэн, Германы Франкфуртын Санхүү Менежментийн Их Сургуультай хамтран 2014 оны 5-р сарын 19-өөс 7-р сарын 21-ний хооронд хэрэгжүүлж байна.  

 ОУСК-аас хэрэгжүүлэх гэж буй энэхүү хөтөлбөр нь :

  1. ЖДБ эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох,
  2. ЖДБ эрхлэгчдийн чадавхийг бэхжүүлэх зорилготой.

Төслийн суурь судалгаагаар ЖДБ эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл, тэдгээрийн санхүүгийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ, хүртээмж, банк болон санхүүгийн бусад байгууллагуудаас ЖДБ эрхлэгчдэд хүргэж буй санхүүгийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрийг сайжруулах арга зам, ЖДБ эрхлэгчдэд жендерийн хувьд ялгаатай асуудал бэрхшээл тулгардаг эсэхийг тодруулахад чиглэж байна.

Судалгаа нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг хамрах бөгөөд ЖДБ эрхлэгчид болон ЖДБ, санхүүгийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд, ОУБ-ууд, ТББ-ууд, мэргэжлийн холбоод,  банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын төлөөллийг хамруулан энэхүү судалгааг гүйцэтгэж байна.

ОУСК -ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийгhttp://www.ifc.org/wps/wcm/connect/region__ext_content/regions/east+asia+and+the+pacific/news/helping+mongolian+enterprises%2C+stimulating+economic+growth холбоосоос авна уу.

";}