Олон Улсын Социологийн Холбооны Дэлхийн XVIII Конгресс Япон улсын Ёкохама хотноо 2014 оны 7 сарын 13-19-ний өдрүүдэд “Тэгш бус дэлхий ертөнцтэй нүүр тулах нь: Дэлхийн Социологийн Сорилтууд” нэрийн дор болж өнгөрлөө.
Олон Улсын Социологийн Холбооны Ерөнхийлөгчийн цохон тэмдэглэснээр, “Дэлхий ертөнц тэгш бус байдал гүнзгийрсэн, байгаль орчин доройтсон хямралаас хямрал руу нүүр тулж байгаа энэ үед олон улсын социологийн салбар эдгээр сорилтыг даван туулахын тулд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээрээ улам хүчтэй болж байна.” IRIM судалгааны хүрээлэн энэхүү хүчин чармайлтын нэгэн хэсэг болж байгаагаараа бахархахын зэрэгцээ, социологичид, судлаачид та бид бүхний өмнө хийх, шийдвэрлэх асуудлууд улам их болж байна.
Тус хуралд Монголын социологичдыг төлөөлөн IRIM судалгааны хүрээлэнгээс А.Долгион “Монгол дахь нийгмийн тэгш бус байдал”, Л.Цэлмэгсайхан “Монгол дахь бичил уурхайчид болон төрийн байгууллагын зөрчилт асуудлууд” сэдэвт кейс судалгааны илтгэл танилцуулсан юм.
Уг Конгресс нь дөрвөн жил тутам зохион байгууллагддаг бөгөөд, энэ удаад нийт 101 оны 5600 гаран социологичид хуран чуулсанаараа өмнөх бүх цаг үеийн статистикийг давсан байна.