Мэдээ мэдээлэл
IRIM судалгааны хүрээлэн “Хөгжлийн бэрхшээл ба боловсрол” сэдэвт судалгааг гүйцэтгэж байна.
03/11/2015
IRIM судалгааны хүрээлэн “Хөгжлийн бэрхшээл ба боловсрол” сэдэвт судалгааг гүйцэтгэж байна.
a:3:{s:10:"short_desc";s:951:"Жайка ОУБ-ын санхүүжилтээр, Жайка Судалгааны институтийн арга зүйн удирдамжийн дагуу IRIM судалгааны хүрээлэнгээс “Хөгжлийн бэрхшээл ба боловсрол” судалгааны төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү судалгааны гол зорилго нь сургууль завсардсан хүүхдүүдийн өнөөгийн нөхцөл байдал болон олон хэлбэрийн боловсролын тогтолцооны  арга хэмжээний хэрэгжилтийг нийлүүлэгч талын оролцогчид болон хэрэглэгч талын оролцогчид хэрхэн тодорхойлж буй талаар нотолгоо бүхий шинжилгээ хийхүйц чанартай судалгааны дата цуглуулах юм. ";s:5:"image";s:12:"foce (1).jpg";s:4:"desc";s:2653:"

Жайка ОУБ-ын санхүүжилтээр, Жайка Судалгааны институтийн арга зүйн удирдамжийн дагуу IRIM судалгааны хүрээлэнгээс “Хөгжлийн бэрхшээл ба боловсрол” судалгааны төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү судалгааны гол зорилго нь сургууль завсардсан хүүхдүүдийн өнөөгийн нөхцөл байдал болон олон хэлбэрийн боловсролын тогтолцооны  арга хэмжээний хэрэгжилтийг нийлүүлэгч талын оролцогчид болон хэрэглэгч талын оролцогчид хэрхэн тодорхойлж буй талаар нотолгоо бүхий шинжилгээ хийхүйц чанартай судалгааны дата цуглуулах юм. 

Энэхүү судалгааг нь Монголын зүүн, баруун, урд, хойд бүсийн аймгууд болон УБ-г төлөөлөхүйц талбарууд дах энгийн болон тусгай сургуулиудыг хамруулж байна. Судалгааны гол зорилтот бүлэг нь хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдийн эцэг эх, сургууль завсардсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд болон сургуулийн удирдлагууд, багш нар юм. 

Судалгааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан бодлого, хөтөлбөр, тусгай болон тэгш хамруулан сургах сургалт болон тусгай боловсролын талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлийн хэлбэр тус бүрт тохирсон сургалтын хэлбэр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд тулгарч буй асуудал болон түүнийг сайжруулах арга хэмжээний талаар тодруулсан байгаа.

Одоогийн байдлаар сонгогдсон аймгуудад судалгааны мэдээлэл цуглуулах ажил амжилттай  үргэлжилж байна.  Энэхүү төсөл нь 2014 оны 12 сарыг дуустал үргэлжлэх юм.

";}