2014 оны 12 дугаар сарын 9-нд буюу Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан улсын хэмжээнд нийт төрийн байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга-2014” уралдааныг Авилгатай тэмцэх газраас уламжлал ёсоор зохион байгуулсан билээ. “IRIM” судалгааны хүрээлэн 2014 оны үйл ажиллагааны хүрээнд авлигын эсрэг, төрийн байгууллагын ил тод байдлыг сайжруулах чиглэлээр “Геодези картограф болон газрын албан дахь ил тод байдлыг сайжруулах тухай” судалгаа, “Эрүүл мэндийн үйлчилгээн дэх авилгын нөхцөл байдлын судалгаа”, “Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдлын мониторинг” зэрэг ажлуудыг үр дүнтэй зохион байгуулсныг үнэлж “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачлага” шагналыг хүртсэн 9 байгууллагын нэгээр шалгараад байна. Эдгээр 9 байгууллагыг хээл хахууль, хүнд суртлаас ангид үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, сайн засаглалыг салбар бүртээ, байгууллагын дотооддоо нэвтрүүлж, тэргүүний арга туршлага, санаачилгыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, бусад төрийн байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэнийн нийгмийн байгууллагад үлгэр дуурайл болж байгаа явдлыг үнэлж ийнхүү шагнасан юм.
";}