АНУ-ын Азийн Сангийн захиалгаар Налайх дүүрэгт хэрэгжиж буй “Байгаль хамгаалал болон сургууль-өрхийн түвшинд усны халдваргүйжүүлэлт, аюулгүй хадгалалт төсөл”-ийн суурь үнэлгээний ажлыг гүйцэтгэлээ.
АНУ-ын Азийн Сангийн захиалгаар Налайх дүүрэгт хэрэгжиж буй “Байгаль хамгаалал болон сургууль-өрхийн түвшинд усны халдваргүйжүүлэлт, аюулгүй хадгалалт төсөл”-ийн суурь үнэлгээний ажлыг гүйцэтгээд байна. Суурь үнэлгээний ажил нвь 09-р сарын 22-оос 10-сарын 17-ны хооронд зохион байгуулагдсан.
Энэ хугацаанд нийт 369 өрхийг хамруулан таблетээр асуулга судалгааны мэдээлэл цуглуулж, оролцогч талуудыг хамруулан 4 ФБЯ, 8 ганцаарчилсан ярилцлагуудыг гүйцэтгэсэн. Энэхүү үнэлгээний ажлын мэдээлэл цуглуулах шатанд Налайх дүүргийн хорооны албан хаагчид болон НДЗДТГ-ын мэргэжилтнүүд оролцосн болно.
ИРИМ-ийн зүгээс судалгааны хэрэглэгдэхүүнүүдийг боловсруулж, талбарын судлаачдад бүрэн хэмжээний сургалтыг хийж, цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийн, тайлан боловсруулж, үр дүнг дүүргийн холбогдох албан тушаалтнууд, төслийн ажилчдад танилцуулсан болно.
";}