Мэдээ мэдээлэл
Орон нутгийн түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төслийн төгсгөлийн үнэлгээ
03/11/2015
Орон нутгийн түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төслийн төгсгөлийн үнэлгээ
a:3:{s:10:"short_desc";s:1139:"Азийн Сан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтран Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр орон нутгийн түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх (ОНТИОН) төслийг хэрэгжүүлж байна. ОНТИОН төсөл нь Монгол Улсын Засгийн Газар төвлөрлийг сааруулах, ардчиллыг дэмжих үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Засаглалыг Дэмжих, Төвлөрлийг Сааруулах Хөтөлбөрийн (ЗДТСХ) бүрэлдэхүүн хэсэг юм. ОНТИОН төслийн ерөнхий зорилго орон нутгийн захиргааны бодлого боловсруулалт болон шийдвэр гаргах үйл явц дахь нийгмийн хариуцлага болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино. ";s:5:"image";s:18:"foce urgun (2).jpg";s:4:"desc";s:4167:"

Азийн Сан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтран Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр орон нутгийн түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх (ОНТИОН) төслийг хэрэгжүүлж байна. ОНТИОН төсөл нь Монгол Улсын Засгийн Газар төвлөрлийг сааруулах, ардчиллыг дэмжих үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Засаглалыг Дэмжих, Төвлөрлийг Сааруулах Хөтөлбөрийн (ЗДТСХ) бүрэлдэхүүн хэсэг юм. ОНТИОН төслийн ерөнхий зорилго орон нутгийн захиргааны бодлого боловсруулалт болон шийдвэр гаргах үйл явц дахь нийгмийн хариуцлага болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино. Төслийн зорилтот үр дүнгүүд:

  • Засаглал дахь олон нийтийн оролцоог дэмжих хууль эрх зүйн тогтолцооны талаар ойлголт мэдлэгийн түвшинг  нэмэгдүүлэх
  • Орон нутгийн захиргааны шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
  • Орон нутгийн захиргаа болон иргэдэд бусад орон нутгийн дадлага туршлагаас суралцах боломжуудыг өргөжүүлэх
  • Орон нутгийн захиргааны төрийн гол үйлчилгээ болон чиг үүргийн ил тод байдал, хариуцлага хүлээх чадварыг нэмэгдүүлэх
  • Иргэдийн орон нутгийн захиргаанд итгэх итгэл, сэтгэл ханамжийн ерөнхий түвшинг нэмэгдүүлэх

Захиалагч байгууллага: АНУ-ын Азийн сан

Үнэлгээний зорилго:Төгсгөлийн үнэлгээний (судалгаа) үндсэн зорилго нь “Орон нутгийн түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” төслийн үр дүнг хэмжих явдал юм. Үүнтэй уялдсан зорилтууд:

  1. ОНТИОН хөтөлбөрийн үйл ажиллагааны үр нөлөө, үр дүнг үнэлэх хэрэгжилтийн дараах үнэлгээний мэдээллээр хангах;
    1. Орон нутгийн засаглал, түүний шийдвэр гаргах явц, үйлчилгээний талаарх иргэдийн мэдлэг, сэтгэл ханамжийн түвшин дэх өөрчлөлтийг тогтоох;
    2. Орон нутгийн засаглал, ТББ-уудын талаарх иргэдийн туршлага, хандлага, сонголтуудад дүн шинжилгээ хийх замаар иргэдийн оролцооны түвшинг тодорхойлох;
    3. Хөтөлбөртэй холбоотой амжилттай туршлагыг илрүүлэх.

Хамрах хүрээ: Судалгаа нь Азийн сангийн “FOCE” төсөл хэрэгжих Улаанбаатар хотын 1 хороо, 5 сумын 554 иргэнийг хамруулсан ба хяналтын бүлгээр Улаанбаатар хотын 1 хороо, 1 сумын 171 иргэнийг хамруулсан. Судалгааны үндсэн мэдээллийг 2014 оны 11-р сарын 1-ээс 11-р сарын 26-ны хооронд цуглуулсан. 

";}