Мэдээ мэдээлэл
IRIM судалгааны хүрээлэн “Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүдийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг дээшлүүлэх институцийг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
03/11/2015
IRIM судалгааны хүрээлэн “Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүдийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг дээшлүүлэх институцийг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
a:3:{s:10:"short_desc";s:914:"   Дэлхийн банкны техник туслалцааны хөрөнгөөр Сангийн яам нь “Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх систем нэвтрүүлэх төсөл” – ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөл нь гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй хөгжлийн төслүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нэгдсэн системийг нэвтрүүлэх замаар төслүүдийн хэрэгжилтийг удирдан зохицуулах Засгийн газрын чадавхийг сайжруулах зорилготой юм.";s:5:"image";s:0:"";s:4:"desc";s:4840:"

   Дэлхийн банкны техник туслалцааны хөрөнгөөр Сангийн яам нь “Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх систем нэвтрүүлэх төсөл” – ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөл нь гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй хөгжлийн төслүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нэгдсэн системийг нэвтрүүлэх замаар төслүүдийн хэрэгжилтийг удирдан зохицуулах Засгийн газрын чадавхийг сайжруулах зорилготой юм.

Энэхүү ажлын хүрээнд төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн засаг, захиргааны нэгжийн хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх гурван үе шат бүхий зөвлөх үйлчилгээг IRIM судалгааны хүрээлэн 2-р сарын 2-ноос 3-р сарын 31-ны  хооронд зохион байгууллаа.

1-р үйл ажиллагааны хүрээнд Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавхийг сайжруулах гарын авлага гаргасан. Гарын авлага нь төслийн удирдлагаас эхлүүлээд төслийн нөлөөллийн үнэлгээ, төслийн хаалтын тайлан хүртэл бүх үе шатыг агуулсан ба сургалтын хэрэглэгдэхүүн, практик гарын авлага байхаар төлөвлөж бичсэн тул онолын тайлбар, дүрэм журмаас аль болох бага оруулсан.

 2-р үйл ажиллагааны хүрээнд төрийн албаны хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан орон нутгийн 40, яам тамгын газрын 60 оролцогчдод хоёр өдрийн практик сургалт зохион байгуулсан. Сургалт нь 3-р сарын 9-с 3-р сарын 19 хүртэл нийт 8 өдөр 4 ээлжээр тус бүр 2 өдрийн сургалт хийгдсэн ба сургалтын төгсгөлд оролцогч бүрт Сангийн яамны төрийн нарийн бичгийн гарын үсэгтэй сертификат гардуулсан юм .

Сургалтаар оролцогчдод төслийн мөчлөг, ХШҮ-ний үндсэн ойлголтууд, нэр томъёо, арга зүйг заасан ба сургалтын турш бие даасан дасгал ажил, багийн ажил гүйцэтгэсэн практик сургалт болж чадсан юм.

3-р үйл ажиллагааны хүрээнд Сангийн яамнаас сонгосон дараах дөрвөн төсөл дээр үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ үнэлгээ хийхэд нь ХШҮ-ний мэргэжилтнүүдэд зааварчилгаа өгөн ажилласан.

        1) Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл

Хэрэгжүүлэгч: Барилга хот байгуулалтын яам

Санхүүжүүлэгч: Азийн Хөгжлийн Банк

        2) Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн төсөл  

Хэрэгжүүлэгч: Зам тээврийн яам

Санхүүжүүлэгч: БНХАУ

       3) Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл   

Хэрэгжүүлэгч: Сангийн яам

Санхүүжүүлэгч: Дэлхийн банк

       4) Дээд боловсролын шинэчлэлийн төсөл 

Хэрэгжүүлэгч: Боловсролын яам

Санхүүжүүлэгч:  Азийн Хөгжлийн Банк

";}