a:3:{s:10:"short_desc";s:486:"ADRA Mongolia-ийн “PRIME UB” төсөл нь Улаанбаатар хотын төвийн 6-н дүүргийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд 2010-2015 оны хооронд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Голлох хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь бичил бизнес эрхлэгчдийн,";s:5:"image";s:8:"adra.jpg";s:4:"desc";s:2786:"
ADRA Mongolia-ийн “PRIME UB” төсөл нь Улаанбаатар хотын төвийн 6-н дүүргийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд 2010-2015 оны хооронд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Голлох хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь бичил бизнес эрхлэгчдийн,
- Бичил бизнесийн талаарх мэдлэг, чадавхийг сайжруулах
- Бичил санхүүгийн үйлчилгээнд хамруулах, зуучлах /Зээл, хадгаламж, даатгал гэх мэт/
- Бизнес эрхлэх орчин нөхцлийг сайжруулах гэсэн чиглэлээр явагдсан юм.
Үнэлгээний зорилго:
Төгсгөлийн үнэлгээний (судалгаа) үндсэн зорилго нь “Бичил бизнесийг дэмжих замаар ядуурлыг бууруулах” төслийн үр дүнг хэмжих явдал юм. Үүнтэй уялдсан зорилтууд:
- Төслийн үйл ажиллагааны үр нөлөө, үр дүнг үнэлэх, хэрэгжилтийн дараах үнэлгээний мэдээллээр хангах;
- Зорилтот бүлгийн үйл ажиллагааны тогтвортой байдал, орлогын түвшин, сэтгэл ханамжийн түвшин дэх өөрчлөлтийг тогтоох;
- Төсөлд оролцогч талуудын оролцооны түвшин, төслийн зорилгын талаарх ойлголтын түвшин, хамтран ажилласан байдал;
- Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний улс орны бодлого хөтөлбөртэй уялдаа хамааралтай байдал, үр ашигтай биелэлт;
- Хөтөлбөртэй холбоотой амжилттай болон амжилтгүй туршлагыг илрүүлэх зэрэг юм.
Судалгааны үргэлжлэх хугацаа: 2015.04.20-2015.05.31
Талархал: Судалгааны явцад хамтран ажилласан байгууллагууд болох ADRA Mongolia, Хас банк, Улаанбаатар хотын дүүрэг, хороодуудад гүнээ талархаж буйгаа мэдэгдэж байна.
";}