Мэдээ мэдээлэл
“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны шударга байдал, шийдвэрийн ил тод, нээлттэй байдалд эрсдэлийн үнэлгээ”-ний төсөл
17/12/2015
“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны шударга байдал, шийдвэрийн ил тод, нээлттэй байдалд эрсдэлийн үнэлгээ”-ний төсөл
a:3:{s:10:"short_desc";s:451:"Хараат Бус Судалгааны Хүрээлэн нь Транспаренси Интернэйшнл ТББ-тай хамтран “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны шударга байдал, шийдвэрийн ил тод, нээлттэй байдалд эрсдэлийн үнэлгээ”-ний төслийг хэрэгжүүлж эхэлж байна.";s:5:"image";s:0:"";s:4:"desc";s:3450:"

Хараат Бус Судалгааны Хүрээлэн нь Транспаренси Интернэйшнл ТББ-тай хамтран “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны шударга байдал, шийдвэрийн ил тод, нээлттэй байдалд эрсдэлийн үнэлгээ”-ний төслийг хэрэгжүүлж эхэлж байна.

Төсөл нь 2015 оны 7р сарын 1-нээс тус оны 10-р сарын 1-ний хооронд хэрэгжих бөгөөд нийт Нийслэлийн нутгийн захиргааны 19 байгууллагыг хамруулах юм. Төслийн мэдээллийг баримт бичгийн шинжилгээ, ганцаарчилсан ярилцлага, асуумж, вэб мониторингийн аргуудыг ашиглан цуглуулна.

Зорилго: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын шийдвэрүүд нь иргэдийн эрх ашиг сонирхолд нийцэж буй эсэх, нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудын шударга байдал, шийдвэрийн ил тод, нээлттэй байдалд эрсдэлийн үнэлгээ хийх, зөрчилтэй шийдвэрүүдийг тодорхойлох, зөрчлийг арилгах талаар зөвлөмж хүргүүлэх

Судалгааны зорилго:

1.    ННЗБ-уудын шийдвэр нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан ил тод байдлыг хангасан эсэх,

2.    ННЗБ-с гарсан шийдвэр нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын дагуу боловсруулж баталсан эсэх,

3.    Төрийн байгууллага, албан тушаалтнуудын шударга байдал, шийдвэрийн ил тод, нээлттэй байдлын үнэлгээг нийслэлийн Засаг даргын 2012 оны “Мэдээллийн ил тод байдлыг хангах талаар авах зарчим, арга хэмжээний тухай” А/606 дугаар захирамж, Авилгатай тэмцэх газрын даргын 2010 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн байгууллагын шударга байдлыг үнэлэх аргачлал”-ын дагуу хийх,

4.    Шийдвэр нь иргэдийн эрх ашгийг хөндсөн эсэх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөө, эрсдэл учирсан болон учирч болохуйц нөхцөл байдлыг тогтоох,

5.    Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан нь үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх дүгнэлт.

";}