11 сарын 4-5-ны өдрүүдэд "Үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмжийг хэрэгжүүлэх" Үндэсний 2-р семинарт оролцлоо.
Семинар нь жилийн өмнө Монголд орчуулан, гаргасан даян дэлхийн "Газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмж"-ийг тойрсон үйл ажиллагааг тайлагнаж, зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах зорилготой байв.
Үүнд ХХААЯ, БОНХАЖЯ, ГХГЗЗГ зэрэг холбогдох яам, агентлаг, FAO-ийн төлөөлөгчид болон иргэний нийгэм, эрдэм шинжилгээний төлөөллүүд оролцож Монгол орны өнөөгийн эдэлбэрийн засаглалын талаар ярилцав. Үүнд, газар, бэлчээр, хөдөө аж ахуй, ой ба загасны нөөц гээд байгалийн бүхий нөөцийн эрхийн асуудал багтаж байв.
Бэлчээрийн тухай бие даасан хуультай болох асуудал хөндөгдөж нэлээд яригдав. Эцэст нь газар эзэмшлийн эрхийн хүрээнд эдгээр нөөцийг нэгдсэн менежментээр хангах бодлогыг бүх талууд дэмжиж, ажил хэрэг болгох алхмуудыг ч хэлэлцэж байв.
";}