Дээд боловсролын шинэчлэлийн төслийн “Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах нь” үндэсний зөвлөх үйлчилгээний хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагуудад зориулсан хэлэлцүүлгийг 2015 оын 12 сарын 02-нд амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг зохион байгуулахад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Дээд боловсролын шинэчлэл төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж дэмжлэг үзүүлсэн бөгөөд хот, хөдөө орон нутгийн 59 томоохон их дээд сургуулийн төлөөлөл уг хэлэлцүүлэгт оролцлоо.
Тус хэлэлцүүлэгт Монголын дээд боловсрол ба хөдөлмөрийн зах зээлийн хамаарлын талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулснаас гадна зөвлөх багийн удирдлага дор зарим их, дээд сургуулийн гүйцэтгэсэн Төгсөгчдийг мөшгөх судалгаа, Ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгааны аргачлал, үр дүнг танилцуулж, эдгээр судалгааг зохион байгуулах гарын авлагыг түгээсэн.
Мөн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, оюутанд хүргэх ажил мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ, их дээд сургууль ба аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх өнөөгийн практик, холбогдох бодлого, зохицуулалтыг олонулсын тэргүүн туршлага, жишээтэй харьцуулсан байдлыг танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдоос саналыг нь авсан.
Энэхүү хэлэлцүүлгийн дүнд хөдөлмөрийн зах зээлийн судалгаануудад тулгуурлан сургалтын хөтөлбөр шинэчлэх, оюутанд үзүүлэх ажил мэргэжлийн зөвлөгөөг боловсронгуй болгох, их сургууль ба үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй гарын авлагууд гарах юм.
";}