ШХА-гийн санхүүжилтээр Азийн сангаас Уул уурхайн яамтай хамтран “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийг 2013 оноос хойш хэрэгжүүлж байна.
“Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төсөл нь бичил уурхай эрхлэгчдийн орон нутгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмэрийг нэмэгдүүлэхийн сацуу эрүүл аюулгүй орчинд амьдрах, зохистой ажлын байраар хангагдах эрхийг нь хангах зорилготой. Төслийн хүрээнд бичил уурхайн байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор эвдэрсэн, эзэнгүй газарт нөхөн сэргээлт хийж, бичил уурхайн олборлолт явагдаж буй газарт байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор эдийн засгийн хувьд өртөг багатай, байгаль экологид ээлтэй, олон нийт хүлээн зөвшөөрөхүйц нөхөн сэргээлтийн тогтвортой аргачлалыг туршин хэрэгжүүлж байна.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Азийн сангийн захиалгаар Хараат бус судалгааны хүрээлэн төслийн суурь судалгааг 2014 онд гүйцэтгэсэн бол 2016 оны 6-р сараас төслийн төгсгөлийн судалгааг гүйцэтгэж эхэлсэн.
Төгсгөлийн судалгааны зорилго нь өнөөгийн бичил уурхай эрхлэгчид орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэж буй оролцогч талуудын хувь, харьцааг тодорхойлж 2014 оны суурь судалгааны үр дүнтэй харьцуулан үнэлэхэд оршино. Төгсгөлийн судалгааны мэдээлэл цуглуулалт Улаанбаатар хот болон 8 сумыг хамарна.
";}