IRIM Судалгааны хүрээлэн нь Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран “Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн гэрэлт ирээдүй” төслийг 2016 оны 23-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төслийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хот суурин газруудын энгийн сургуульд тэгш хамруулан сургах боломжийг нэмэгдүүлэхэд оршино. Төслийн хэрэгжүүлснээр дараах хоёр үр дүнд хүрэхийг зорьж байна. Үүнд:
Үр дүн 1: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэлэх үндэсний болон орон нутгийн стандарт, механизм, чадавхийг сайжруулах
Үр дүн 2: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын зохих үйлчилгээ, сурах эх сурвалж, хувь хүний хөгжлийн боломжоор хангахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл, боловсролын байгууллагыг чадавхжуулах
Төсөлд нийт хоёр жилийн хугацаанд УБ-ын Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 6-16 настай 500 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эхчүүд, 9 сургууль хамрагдах бөгөөд эхний жилийн үйл ажиллагаа нь 2015 оны 9 сарын 30 хүртэл үргэлжилнэ. Төслийн хүрээнд манай байгууллага БСШУЯ, ХБХ-ийн Эрүүл мэнд, Боловсрол, Нийгмийн Хамгааллын Үндэсний Коммис, ХБХ-тэй эцэг эхчүүдийн холбоо, иргэний нийгмийн болон боловсролын байгууллагууд, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах юм.
";}