Мэдээ мэдээлэл
Баянзүрх дүүргийн ЗДТГ-тай санамж бичиг байгууллаа
20/09/2016
Баянзүрх дүүргийн ЗДТГ-тай санамж бичиг байгууллаа
a:3:{s:10:"short_desc";s:502:"Баянзүрх дүүргийн ЗДТГ, Дэлхийн зөн-Монгол ОУБ, IRIM Судалгааны хүрээлэн ТББ-гийн удирдлагууд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй” төслийн хүрээнд хамтран ажиллах тухай гурван талт харилцан ойлголцлын санамж бичигт 2016 оны 8 дугаар сар 24-ны өдөр гарын үсэг зурлаа.";s:5:"image";s:13:"12345 (1).jpg";s:4:"desc";s:1867:"

Баянзүрх дүүргийн ЗДТГ, Дэлхийн зөн-Монгол ОУБ, IRIM Судалгааны хүрээлэн ТББ-гийн удирдлагууд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй төслийн хүрээнд хамтран ажиллах тухай гурван талт харилцан ойлголцлын санамж бичигт 2016 оны 8 дугаар сар 24-ны өдөр гарын үсэг зурлаа. Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Баясах: Дүүргийн зүгээс хүүхэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө хэрэгжүүлж буй аливаа үйл аэиллагаанд хамтарч ажиллахад бэлэн гэж хэллээ. Дэлхийн зөн-Монгол ОУБ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Дорана Хавиер: Хүүхэд бүр эрхтэй учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүдийн адил амьдрахуулахын тулд Дэлхийн Зөн оролцогч талуудтай хамтарч ажилладаг гэдгийг онцоллоо. ИРИМ Судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал А.Долгион: Манай байгууллагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах чиглэлээр бодлогын түвшинд нөлөөллийн ажлыг тасралтгүй хийнэ гэдгээ мэдэгдэв.

";}