Мэдээ мэдээлэл
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай санамж бичиг байгууллаа
20/09/2016
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай санамж бичиг байгууллаа
a:3:{s:10:"short_desc";s:508:"Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Дэлхийн зөн-Монгол ОУБ, IRIM Судалгааны хүрээлэн ТББ-гийн удирдлагууд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй” төслийн хүрээнд хамтран ажиллах тухай гурван талт харилцан ойлголцлын санамж бичигт 2016 оны 9 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурлаа.";s:5:"image";s:14:"signed (1).jpg";s:4:"desc";s:2225:"

Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Дэлхийн зөн-Монгол ОУБ, IRIM Судалгааны хүрээлэн ТББ-гийн удирдлагууд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй” төслийн хүрээнд хамтран ажиллах тухай гурван талт  харилцан ойлголцлын санамж бичигт 2016 оны 9 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурлаа.

Уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат: “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжилд чиглэсэн энэхүү төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө дүүргийн захиргааны байгууллагууд, хороод, сургуулиуд, хүүхэд гэр бүл хөгжлийн төв зэрэг холбогдох бүх байгууллагууд дэмжин ажиллах болно” хэмээн мэдэгдлээ.

Дэлхийн зөн-Монгол ОУБ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Дорана Хавиер: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн ирээдүйг гэрэлтэй байлгахын төлөө гурван тал үр дүнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа уламжиллаа.

ИРИМ Судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал А.Долгион: Тус төслийг зөвхөн хэрэгжүүлээд зогсох бус үр дүнг нь цаашид тогтвортой хангах нь өөрөө тун чухал зорилт тул өнөөдөр ийнхүү гурван тал гарын үсэг зурж байгаа нь төслийн үр дүнг цаашид тогтвортой хангах, үргэлжлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой хэмээн үзэж байгаагаа мэдэгдэв.

";}