Мэдээ мэдээлэл
Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь төслийн төгсгөлийн судалгааг хэрэгжүүлж дууслаа
21/09/2016
Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь төслийн төгсгөлийн судалгааг хэрэгжүүлж дууслаа
a:3:{s:10:"short_desc";s:333:"IRIM Судалгааны Хүрээлэн нь Азийн сангийн хэрэгжүүлсэн Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь /БОХТОН/ II төслийн төгсгөлийн судалгааг хэрэгжүүлж дуусаад байна.";s:5:"image";s:27:"_RJ_3054ok (Medium) (1).jpg";s:4:"desc";s:2844:"

IRIM Судалгааны Хүрээлэн нь  Азийн сангийн хэрэгжүүлсэн Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь /БОХТОН/ II төслийн төгсгөлийн судалгааг хэрэгжүүлж дуусаад байна. БОХТОН II төсөл нь Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүлжилтээр 2013 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд үндсэн зорилт нь бичил уурхай эрхлэгчдийн зүгээс орон нутгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэхийн сацуу эрүүл орчинд амьдрах, зохистой ажлын байраар хангагдах эрхийг нь хэрэгжүүлэхэд чиглэсэн. IRIM Судалгааны Хүрээлэн нь уг төслийн суурь судалгааг 2014 онд хэрэгжүүлж байсан бол 2016 оны 6-р сараас 9-р сарын хугацаанд төслийн төгсгөлийн судалгааг амжилттай гүйцэтгэж дууслаа.

IRIM Судалгааны Хүрээлэнгийн 2014 онд хэрэгжүүлсэн суурь судалгааны зорилго нь төслийн эхлэл шатны нөхцөл байдлыг тодорхойлох, мөн төсөл хэрэгжиж дуусах шатан дах ирээдүйн хөгжилд дэмжлэг үзүүлэх байсан бол 2016 оны төгсгөлийн судалгааны гол зорилго нь хувиараа ашигт малтмал олборлогчдын талаарх оролцогч талуудын үзэл бодолд гарсан хамаарал бүхий гол өөрчлөлтийг тодорхойлж, суурь судалгааны үр дүнтэй харьцуулах байсан юм. Судалгааны мэдээллийг цуглуулахдаа тоон мэдээллээс гадна фокус бүлгийн ярилцлага, ганцаарчилсан ярилцлага, кейс, ажиглалт, баримт бичгийн судалгаа зэрэг олон төрлийн чанарын аргуудыг ашигласан.

2016 оны 9 сарын 13-нд төслийн хаалтын уулзалт болж үнэлгээний баг төслийн үр дүнгээс гарсан хамаарал бүхий өөрчлөлтүүдийг суурь судалгааны мэдээлэлтэй харьцуулсан үр дүнг танилцуулж төслийн хаалтын уулзалтанд амжилттай оролцлоо.

";}