Японы Байгаль Орчны Яам болон Монголын Байгаль орчин Аялал Жуулчлалын Яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Японы “EXRI” судалгааны хүрээлэнгийн захиалгаар хэрэгжүүлсэн “Монгол дах мөнгөн усны менежментийн техникийн хэрэгцээг тодорхойлох судалгаа” амжилттай хэрэгжиж дууслаа.
Уг судалгааны ажлын хаалт болох хэлэлцүүлгийн үеэр Японы Байгаль Орчны яам, Монголын Байгаль Орчин Аялал Жуулчлалын яам болон бусад холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд илтгэл тавьж, туршлага солилцсон бөгөөд үр дүн нь хоёр улсын ирээдүйн хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлнө гэдэгт бид итгэлтэй байна.
Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон байгаль орчин, эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлаг, байгууллагуудын төлөөлөлд талархал илэрхийлье.
";}