БСШУСЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлд уялдуулах нь” үндэсний зөвлөх үйлчилгээг “Ай Ар Ай Эм” судалгааны хүрээлэн гүйцэтгэсэн юм. Тус зөвлөх үйлчилгээний хаалт 2016 оны 10 сарын 04 өдөр БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхимд боллоо.
Хаалтын хэлэлцүүлгээр зөвлөх баг төгсөгчдийг мөшгөх судалгаа, ажил олгочийн сэтгэл ханамжийн судалгаа болон хөдөлмөрийн зах зээлийн судалгааг гүйцэтгэх дэлгэрэнгүй аргачлал болон судалгааны үр дүнг сургалтын үйл ажиллагаанд ашиглах нэгдсэн гарын авлага бүхий боловсруулсан зөвлөмжөө танилцуулсан юм.
Хаалтын хэлэлцүүлэгт монгол улсын нийт 58 их, дээд сургуулиудын төлөөл болон БСШУСЯ, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Үндэсний статистикийн хороо, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Монголын их дээд сургуулиудын консерциум болоод Боловсролын хүрээлэнгээс 100 гаруй оролцогчид оролцсон өргөн хэмжээний хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.
Холбоотой мэдээ: http://chingis.mn/index.php?view=article&type=item&val=6616
";}