IRIM судалгааны хүрээлэнгийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Н. Батчимэг нь 2016 оны 9 сарын 5-9 өдөр Хятад улсын ШиАн хотод АХБ-ны Хараат бус үнэлгээний газар болон Хятад улсын Ази номхон далайн санхүү хөгжлийн хүрээлэнгээс зохион байгуулагдсан Азийн үнэлгээний долоо хоног олон улсын хуралд оролцож Жендэрийн мэдрэмжтэй төсвийн талаарх Монголын туршлага сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
Тус хуралд 35 орны 100 гаруй төлөөлөгч, хөгжлийн түнш байгууллагууд оролцож Үнэлгээ ба төрийн бодлого, Боловсролын үнэлгээн дахь тэгш байдал, Эмэгтэйчүүд ба жендэрийн асуудал, Санхүүгийн удирдлагын шинэчлэл, Төслийн эдийн засаг ба нийгмийн үр өгөөж, Мэдлэгийн удирдлага ба үнэлгээ, Тогтвортой хөгжлийн зориултууд, Шинжлэх ухаан ба технологийн хөгжлийн үнэлгээ зэрэг чиглэлээр нийт 33 салбар хуралдаж илтгэлүүд хэлэлцүүллээ.
Хурлын зорилго:
Тус хурал нь Ази-Номхон далайн орнуудад үнэлгээг илүү үр нөлөөтэй, хариуцлагатай байдлын төлөө ашиглах шаардлага үүсч байгаа тэр дундаа Sustainable Development Goals 2030-тай холбоотойгоор улс орнуудад зорилт, зорилгуудаа илүү үр дүнтэйгээр хянах шаардлага тулгарч байгаатай холбоотойгоор зохион байгуулсан ба цаашид жил болгон зохион байгуулагдах юм.
";}