Мэдээ мэдээлэл
“Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангийн стратегийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох төсөл
17/11/2016
“Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангийн стратегийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох төсөл
a:3:{s:10:"short_desc";s:367:"Манай байгууллага дээр "Говийн Оюу" хөгжлийг дэмжих сангийн захиалгаар, тус сангийн стратеги, бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох зорилготой сургалт, хэлэлцүүлгийн төсөл хэрэгжиж эхлээд байна. ";s:5:"image";s:42:"14796165_1063014963817591_1633830965_o.jpg";s:4:"desc";s:2820:"

Манай байгууллага дээр "Говийн Оюу" хөгжлийг дэмжих сангийн захиалгаар, тус сангийн стратеги, бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох зорилготой сургалт, хэлэлцүүлгийн төсөл хэрэгжиж эхлээд байна.

            “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” нь "Оюутолгой" ХХК-аас орон нутгийн  ("Оюутолгой" ХХК-ний түншлэгч сумд болох Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад сумдыг хамруулан) хөгжлийг дэмжих зорилгоор олгодог сайн дурын санхүүжилтийг хуваарилан зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага юм.

            Тус сан нь байгуулагдаад 1 жил болж байгаа ба цаашид баримтлах алсын хараа, зорилго, зорилт зэрэг гол бодлогыг оновчтой зөв тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилгоор уг сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаа хэрэгжиж байна.

Зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд:

“Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” нь шийдвэр гаргах түвшиндээ 3 оролцогч талтай бөгөөд уг сургалтын төслийн хүрээнд эдгээр талуудтай хамтран тус сангийн тулгуур бодлогыг хэлэлцэх сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.

Эдгээр хэлэлцүүлэг нь:

1-рт: "Говийн Оюу" хөгжлийг дэмжих сангийн ажилтнуудад сургалт зохион байгуулах

2-рт: Сангийн харилцааны хорооны гишүүдэд дээрх сургалтын үр дүнг хэлэлцүүлэх

3-рт: Дээрх 2 удаагийн хэлэлцүүлгийн үр дүнг тус сангийн ТУЗ-ын хуралд танилцуулж, хэлэлцүүлэх гэсэн гол үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ. 

Одоогийн байдлаар эхний 2 хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулаад байна.

";}