Мэдээ мэдээлэл
“Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийг институцлэх” ажилд дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүллээ.
24/11/2016
“Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийг институцлэх” ажилд дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүллээ.
a:3:{s:10:"short_desc";s:471:"IRIM судалгааны хүрээлэн нь Азийн сан, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын (НЗДТГ) захиалгаар “Хотын засаглал” төслийн Бүрэлдэхүүн 5 буюу “Чадавхи бэхжүүлэх хөтөлбөрүүдийг институцлэх”-д дэмжлэг үзүүлэх” төслийг 2016 оны 08 сарын 01-ны өдрөөс хэрэгжүүллээ. ";s:5:"image";s:0:"";s:4:"desc";s:3831:"

IRIM судалгааны хүрээлэн нь Азийн сан, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын (НЗДТГ) захиалгаар “Хотын засаглал” төслийн Бүрэлдэхүүн 5 буюу “Чадавхи бэхжүүлэх хөтөлбөрүүдийг институцлэх”-д дэмжлэг үзүүлэх” төслийг 2016 оны 08 сарын 01-ны өдрөөс хэрэгжүүллээ.

Уг төслийн хүрээнд:

1-рт: Төрийн албан хаагчдын дунд сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа

2-рт: Төрийн албан хаагчдад зориулан сургалт явуулах сонирхолтой сургалтын байгууллагуудын судалгаа, үнэлгээ гэсэн хоёр үндсэн ажлыг гүйцэтгэв.

Судалгаанд хамруулах төрийн албан хаагчдыг НЗДТГ-тай хамтран тодорхойлсон. Уг судалгаанд  НЗДТГ, түүний харъяа агентлагууд,  дүүрэг, хорооны нийт 382 төрийн албан хаагчдыг хамруулсан. Тоон судалгааны мэдээллийг ашиглан сургалтын чанарыг үнэлэхэд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлж, шинжилгээ хийсэн. Мөн төрийн албан хаагчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын агуулга, хэлбэрийг тодорхойлсон.

 

Үнэлгээний хэрэглэгдэхүүнийг төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгааны үр дүнд суурилан боловсруулсан. Үнэлгээний хүрээнд, Азийн сангаас төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сонирхолтой, үнэлгээнд хамрагдах сонирхол бүхий байгууллагуудыг тодорхойлсон.  Үнэлгээнд төрийн байгууллагын сургалтын нэгж, төрийн бус байгууллагууд болон хувийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн нийт 11 сургалтын байгууллага, институт хамрагдсан. Үнэлгээгээр байгууллагуудын чадавхи, нөөцийг тодорхойлсон. Үнэлгээний мэдээллийг ярилцлага болон ажиглалтын шалгах хуудсыг ашиглан цуглуулсан.

Төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгааны үр дүн болон сургалтын байгууллагуудын чадавхи, нөөцийн үнэлгээний үр дүнг нэгтгэсэн тайлан боловсруулсан.
Энэхүү судалгааны үр дүнг цаашид ‘Хотын засаглал’ төслийн 5-р бүрэлдэхүүн буюу “Чадавхи бэхжүүлэх хөтөлбөрүүдийг институцлэх” ажилд ашиглах юм. Ялангуяа төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах, сургалт зохион байгуулах ажлуудад энэхүү судалгаа, үнэлгээний үр дүнг тусган ажиллах юм.

";}