Мэдээ мэдээлэл
“Монголын уул уурхайн салбарт хэрэгжиж буй байгаль орчны хууль тогтоомж дахь “эрх зүйт ёсны зарчим”-ийн үнэлгээ” төсөл эхэллээ.
24/11/2016
“Монголын уул уурхайн салбарт хэрэгжиж буй байгаль орчны хууль тогтоомж дахь  “эрх зүйт ёсны зарчим”-ийн үнэлгээ” төсөл эхэллээ.
a:3:{s:10:"short_desc";s:448:"IRIM судалгааны хүрээлэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн санхүүжилтээр “Монголын уул уурхайн салбарт хэрэгжиж буй байгаль орчны хууль тогтоомж дахь “эрх зүйт ёсны зарчим”-ийн үнэлгээ” төслийг хэрэгжүүлж байна.";s:5:"image";s:0:"";s:4:"desc";s:4806:"

IRIM судалгааны хүрээлэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн санхүүжилтээр “Монголын уул уурхайн салбарт хэрэгжиж буй байгаль орчны хууль тогтоомж дахь “эрх зүйт ёсны зарчим”-ийн үнэлгээ” төслийг хэрэгжүүлж байна. Мөн уг үнэлгээний төслийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-тай хамтран ажиллаж байна.

Үнэлгээний ажлыг гүйцэтгэхдээ НҮБХХ болон Шведийн судалгааны хүрээлэн, Falke Bernadotte Academy нарын хамтран боловсруулсан олон улсад туршигдсэн үнэлгээний арга зүйг ашиглаж байна. Уг арга зүйг ашиглан Филиппин, Украйн, Сиерра-Леон улсуудад үнэлгээний ажлууд гүйцэтгэж байжээ.

Монголд гүйцэтгэж буй энэхүү үнэлгээний төслийн зорилго нь төрийн байгууллагуудын уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль хамгааллын асуудлыг авч үзэхдээ баримталж буй зарчмуудын ерөнхий дүр зургийг гаргах юм. Үнэлгээний хүрээнд хууль ёсны байдал, хүртээмжтэй байдал, сонсох эрх, ил тод байдал, давж заалдах эрх болон хариуцлагатай байдал гэх мэт “эрх зүйт ёсны зарчим” нь одоогийн хууль болон бусад зохицуулалтуудад хэрхэн тусгагдсан байгааг судална.

Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль хамгааллын асуудлыг авч үзэж байгаа тул БОАЖЯ болон МХЕГ гэсэн хоёр байгууллагатай хамтран үнэлгээний ажлыг гүйцэтгэж байна. Судалгаанд мөн энэхүү сонгогдсон хоёр агентлагийн албан хаагчид болон үйлчлүүлэгчдийг хамруулах юм. Тухайлбал, үндэсний болон аймаг, сумын түвшин дэх байгаль орчин, уул уурхайн асуудал хариуцсан төрийн байгууллагын албан хаагчид, эдгээр төрийн байгууллагаас үйлчилгээ авч буй уул уурхайн компаниуд, иргэд болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээний компаниуд гэх мэт олон талуудыг үнэлгээнд хамруулж байна. Үнэлгээний мэдээлэл цуглуулалтыг Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Архангай аймаг, Цэнхэр сумдаас цуглуулах юм. Үнэлгээний мэдээллийг тоон болон чанарын судалгааны аргуудыг ашиглан цуглуулна.

Одоогоор үнэлгээний төсөл нь бэлтгэл шатанд явж байна. Бэлтгэл шатны хүрээнд, хамтрагч байгууллагуудтай хамтран үнэлгээний арга зүй, хүрээг тодорхойлох, үнэлгээний хэрэглэгдэхүүнийг туршиж сайжруулах, талбарын мэдээлэл цуглуулалтад бэлтгэх ажлуудыг гүйцэтгэж байна. Мөн бэлтгэл шатны хүрээнд эхлэлтийн тайлан, албан зураглалын судалгааны тайлан гэсэн хоёр үндсэн бүтээгдэхүүнүүдийг боловсруулаад байна.   

Цаашид үнэлгээний мэдээлэлд суурилан эцсийн тайланг боловсруулна. Мөн төслийн төгсгөл шатанд байгаль орчин болон уул уурхайн салбарын оролцогч талуудын дунд үнэлгээний үр дүнг танилцуулан, саналыг тусган эцэслэж, тархаах ажлыг гүйцэтгэнэ.

";}