IRIM судалгааны хүрээлэн нь 2015 оноос эхлэн өөрийн ажиллаж буй зарим чухал асуудлыг оролцогч талуудад таниулах, ойлголт хандлагыг нь эерэгээр өөрчлөх зорилготой “Уламжлалт хүлээн авалт”-ыг санаачилсан юм. Энэ жилийн хүлээн авалтыг “Тогтвортой хөгжлийн зорилтууд ба Монгол Улс: Хөндлөнгийн үнэлгээний үүрэг” сэдвийн доор амжилттай зохион байгууллаа. IRIM-н Гүйцэтгэх захирал А. Долгион үндсэн илтгэлийг тавьж, үнэлгээний чанар, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхэд үнэлгээний нэгдсэн хүрээг боловсруулах шаардлагатай байгааг тэмдэглэсэн юм. Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Б.Цэнджав үнэлгээний чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлж, чадавхийг нэмэгдүүлэх хэрэгцээ байгаа талаар оролцогчдод мэдээллээ. Харин НҮБ-ын Суурин зохицуулагч Беате Транкманн хөгжлийн хөтөлбөр,төслүүдийг Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулах нь маш чухал байгаа талаар санал бодлоо илэрхийлэв. Арга хэмжээнд төрийн байгууллагууд, хандивлагчид болон хөндлөнгийн үнэлгээний байгууллагууд оролцсон бөгөөд үнэлгээний чиглэлээр саналаа солилцлоо.
";}