Хөгжлийн бодлого, төлөвлөгөөний үр дүнгийн үнэлгээг хэрхэн хийх, гарсан дүгнэлт, зөвлөмжийг нь цаашдын бодлого хөтөлбөрт хэрхэн тусгах талаар үндэсний стандартыг боловсруулах уулзалтыг 2017 оны 3 сарын 21-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалтыг "АСЕАН бүсийн үнэлгээний стандартын хүрээг Монголд нэвтрүүлж, нутагшуулах нь" төслийн хүрээнд хийж байгаа бөгөөд Монголын үнэлгээний сүлжээ, Малайзын үнэлгээний холбоо, Вьетнамын хяналт-шинжилгээ, үнэлгээний сүлжээ хамтран хэрэгжүүлж байна. Монголын үнэлгээний сүлжээ нь Хараат бус судалгааны хүрээлэнгийн санаачилсан сайн дурын байгууллага бөгөөд хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй, үнэлгээний чиглэлээр ажиллах сонирхолтой хүн бүхэнд нээлттэй юм.
";}