Мэдээ мэдээлэл
“АСЕАН БҮСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ СТАНДАРТЫН ЕРӨНХИЙ ХҮРЭЭГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЭХ, НУТАГШУУЛАХ НЬ (АРФЭС)” ТӨСӨЛ
27/03/2017
“АСЕАН БҮСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ СТАНДАРТЫН ЕРӨНХИЙ ХҮРЭЭГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЭХ, НУТАГШУУЛАХ НЬ (АРФЭС)” ТӨСӨЛ
a:3:{s:10:"short_desc";s:525:"Монголын үнэлгээний сүлжээ, IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран, ЕвалПартнерс Интернейшнл, Олон улсын үнэлгээний хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Асеан бүсийн үнэлгээний стандартын ерөнхий хүрээг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.";s:5:"image";s:19:"20170321_145533.jpg";s:4:"desc";s:3221:"

Монголын үнэлгээний сүлжээ, IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран, ЕвалПартнерс Интернейшнл, Олон улсын үнэлгээний хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Асеан бүсийн үнэлгээний стандартын ерөнхий хүрээг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Уг төслийн хаалтын ажил болох хэлэлцүүлгийг Монгол улсад үнэлгээний чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын 27 судлаач, төлөөлөгчдийг хамруулан зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүрээнд Ази, Номхон далайн Үнэлгээний нийгэмлэгийн ерөнхийлөгч Арунаселам Расаппан (АРФЭС) баримт бичгийн талаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг явууллаа. Үүний дараа Вьетнамын Хяналт шинжилгээ, үнэлгээний холбооны тэргүүн Нгүен Ти Ту Күие өөрийн орны үнэлгээний сүлжээний туршлагаасаа хуваалцсан юм.

Хэлэлцүүлгийн үр дүнд Монголын үнэлгээний сүлжээний цаашдын үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн хүрээнд дараах үйл ажиллагааг явуулах шаардлагатай байгааг хэлэлцэж нэгдсэн саналд хүрлээ. Үүнд:

-       Монголын үнэлгээний сүлжээг өргөжүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулах.

-       Үнэлгээний чиглэлээр судлан сонирхож, үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувь судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна.

-       Хэлэлцүүлгийн явцад гарсан (АРФЭС) баримт бичигтэй холбоотой саналуудыг (АРФЭС) баримт бичигт тусган, Монголын үнэлгээний сүлжээний гишүүдээр дахин хэлэлцэж, батлах шаардлагатай байна.

Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон төрийн болон, төрийн бус  байгууллага, олон улсын байгууллагын судлаач, төлөөлөгч нарт талархал илэрхийлье

";}