IRIM судалгааны хүрээлэн нь бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар, хүртээмжиийг тасралтгүй сайжруулах, захиалагч харилцагч байгууллагуудаа бүрэн сэтгэл ханамжтай байлгахад ямагт анхаарч ирсэн билээ. Мөн түүнчлэн бид дотоодын судалгаа, зөвлөх үйлчилгээг олон улсын түвшинд хүргэхээр тасралтгүй зорьж ажилладаг билээ.
Тиймээс Чанарын Удирдлагын Тогтолцоо (ЧУТ)-ны олон улсын ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр 2016 оны 2 сараас ОШМИ ХХК-тай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд одоогоор ЧУТ бий болгож, хэрэгжүүлэх, тогтмол хадгалах үе шаттай ажлууд хийгдэж байна.
ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлснээр үйлчилгээний чанарт өгөх хэрэглэгчийн үнэлгээ мэдэгдэхүйц нэмэгдэж, байгууллагын дотоод засаглалд эерэг өөрчлөлт авчирсныг дуулгахад таатай байна.
Бид судалгаа, зөвлөх үйлчилгээний салбарт ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж буй Монголын анхны байгууллага болж буйдаа таатай байна. IRIM судалгааны хүрээлэн нь цаашид чанартай судалгаа, зөвлөх үйлчилгээг хөгжүүлэхэд түчээлэн ажиллах болно.
";}