Мэдээ мэдээлэл
Хамтран ажиллагч байгууллага, судлаачид, зөвлөхүүд та бүхэндээ IRIM судалгааны хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 9 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
04/04/2017
Хамтран ажиллагч байгууллага, судлаачид, зөвлөхүүд та бүхэндээ IRIM судалгааны хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 9 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
a:3:{s:10:"short_desc";s:265:"Хамтран ажиллагч байгууллага, судлаачид, зөвлөхүүд та бүхэндээ IRIM судалгааны хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 9 жилийн ойн баярын мэндийг хүргэе!";s:5:"image";s:19:"anniversary (1).jpg";s:4:"desc";s:3507:"

Хамтран ажиллагч байгууллага, судлаачид, зөвлөхүүд та бүхэндээ IRIM судалгааны хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 9 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Манай байгууллага анх 2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулагдсанаас хойш чанартай, хараат бус зөвлөх үйлчилгээ, судалгаа, нөлөөллийн ажлыг гүйцэтгэдэг олон улсын төвшинд хүрсэн байгууллага болох эрхэм зорилгын хүрээнд тогтвортой үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

Бид 9 жилийн ойн баяраа Монголын болон олон улсын судлаач, мэргэжилтэн, зөвлөхүүдийг эгнээндээ нэгтгэж, бүтэц зохион байгуулалтын хувьд өргөжин тэлж, судалгаа, хяналт-шинжилгээ үнэлгээ, сургалт, нөлөөллийн чиглэлээр нийт 145 орчим төсөл хэрэгжүүлсэн амжилтаар угтаж байна.

Өнгөрсөн жилийн онцлох үйл явдлын нэг бол Монголын үнэлгээний сүлжээг байгуулсан явдал юм. Хяналт шинжилгээ, ялангуяа үнэлгээ нь манай стратегийн зорилтын нэг бөгөөд үнэлгээг мэргэжлийн болгож хөгжүүлэх, бодлого эрх зүйн дэмжлэгт орчинг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор IRIM судалгааны хүрээлэн нь Монголын үнэлгээний сүлжээ хэмээх санаачлагыг 2016 оны 11 сард гаргасан билээ. Одоогийн байдлаар үнэлгээний асуудлыг сонирхдог, дэмждэг 10 орчим байгууллага, хувь хүмүүсээс бүрдэж байгаа. Анхны томоохон амжилтаас дурдвал АСЕАН бүсийн үнэлгээний стандартын хүрээ хэмээх баримт бичигт суурилсан Монголын үнэлгээний стандартын хүрээ хэмээх баримт бичгийн анхны хувилбарыг боловсруулаад байна. Уг баримт бичгийн ач холбогдол нь үнэлгээг хийлгэх, хийх болон үнэлгээнээс гарсан үр дүнг цаашдын бодлого хөтөлбөрт ашиглах тал дээр ахиц гаргахад чиглүүлэх юм.

Мөн өнгөрсөн жилээс бид Чанарын Удирдлагын Тогтолцооны олон улсын ISO9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж эхлээд байна.

Эдгээр амжилтын түүхийг хамтран бичилцсэн хамтрагчид, судлаачид, дэмжиж ажилласан бүх хүнд талархсанаа илэрхийлье.

";}