Мэдээ мэдээлэл
Африкийн Үнэлгээний Холбооны Олон Улсын 8 дугаар хурал 2017 ‘Африкт үйлдвэрлэгдэв’ хөдөлгөөн болон Өмнөд – Өмнөд хамтын ажиллагаа
24/04/2017
Африкийн Үнэлгээний Холбооны Олон Улсын 8 дугаар хурал 2017   ‘Африкт үйлдвэрлэгдэв’ хөдөлгөөн болон Өмнөд – Өмнөд хамтын ажиллагаа
a:3:{s:10:"short_desc";s:502:"Африкийн үнэлгээний холбоо нь 1999 онд байгуулагдсан ба дэлхийн хамгийн анхны бүс нутгийн үнэлгээний холбоонуудын нэг юм. Холбооны нэн тэргүүний зорилго нь Африкын үнэлгээчдийг холбох, хүрээллээ тэлэх, туршлагаа нэмэгдүүлэх гүүр болж үнэлгээний боломжуудыг нэмэх явдал юм. ";s:5:"image";s:56:"17636932_10154687515986634_2978242732213214387_o (1).jpg";s:4:"desc";s:7511:"

Африкийн үнэлгээний холбоо нь 1999 онд байгуулагдсан ба дэлхийн хамгийн анхны бүс нутгийн үнэлгээний холбоонуудын нэг юм. Холбооны нэн тэргүүний зорилго нь Африкийн үнэлээчдийг холбох, хүрээллээ тэлэх, туршлагаа нэмэгдүүлэх гүүр болж үнэлгээний боломжуудыг нэмэх явдал юм.

Энэ жил Африкийн холбооны Олон Улсын 8 дугаар хурал Угандагийн Кампала хотод зохион байгуулагдав. Хурлын гол зорилго нь Африк төдийгүй олон улсаас ирсэн судлаачид, эрдэмтэд болон шинэ үеийн үнэлээчид, үнэлгээний мэргэжилтнүүдийн хооронд туршлага солилцох боломжийг олгох явдал байв.  Монголын үнэлгээний сүлжээний төлөөлөл, IRIM судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал А.Долгион уг хуралд оролцсон.

‘Африкт үйлдвэрлэгдэв’ хөдөлгөөн болон Өмнөд – Өмнөд хамтын ажиллагааны санаачлага

Энхүү хурлаас онцлох, үндсэн сэдэв бол Африкт “үйлдвэрлэсэн” үнэлгээ: Өмнөд – Өмнөд хамтын ажиллагааны санаачилга сэдэвт хурал байв. Энэхүү санаачилгыг эхлүүлэх болсон шалтгаан нь өнөөгийн үнэлгээний мэргэжилд тулгараад байгаа асуудлуудыг дэлхийн хөгжиж буй орны үнэлээчдийн оролцоотойгоор, тэдний хамтын ажиллагаанд суурилан шийдвэрлэх ёстой гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрсөн явдал юм.   

 

The Global South буюу Өмнөд гэдэг нь хөгжиж буй орон, гуравдагч ертөнц зэрэг ойлголттой ойролцоо утгатай ч дийлэнхидээ “нийгэм, эдийн засгийн өөрчлөлт эрчимтэй явагдаж буй, хүн амын амьжиргааны түвшин, дундаж наслалт, баялгийн хуваарилалтын тэгш бус байдал ихтэй” улс орнуудыг илэрхийлсэн нэр томьёо юм. Өмнөд гэдэгт Хятад, Өмнөд Африк, Бразил, Монгол зэрэг орнууд ч мөн хамаарна.

 

Өнөөгийн үнэлгээний мэргэжил, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг дурдвал:

  • үнэлгээний арга зүйд хөгжингүй орны онол, үзэл баримтлал давамгайлсан, тухайн соёл, улс орон хоорондын ялгааг төдийлөн авч үздэггүй
  • хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд үр дүнтэй болж байна уу үгүй юу гэдгээ тухайн орны иргэдэд гэхээс илүүтэй хандивлагч, олон улсын байгууллагуудад тайлагнадаг
  • хөгжлийн төсөл, хөтөлбөрийн үнэлгээг голчлон хөгжингүй орны үнэлээчид гүйцэтгэдэг ба Өмнөдийн үнэлээчдийн төлөөлөл дутмаг байна зэрэг асуудлууд байна.

Хурлын үеэр оролцогчид хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийн үнэлгээ нь аливаа улс орны соёл болон тухайн орны онцлогийг тусгаж, харгалзаж чадахгүй байгаа талаар санал нэгтэй байв.

Хурлыг Африкийн Үнэлгээний Холбооны ерөнхийлөгч Аделин Сибанда, Билл , Мелинда Гейтс Сангийн үнэлгээний хэлстийн дарга Элвес Фрасер нар нээв.

 

Хуралд Африкийн Үнэлгээний Холбоо, Ази Номхон Далайн Үнэлгээний Холбоо, Латин Америк болон Өмнөд Азийн Үнэлгээний Холбооны төлөөллүүд оролцсон бөгөөд ‘соёлын онцлогт нийцсэн’ үнэлгээг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцав. Тухайн соёлын онцлогт нийцсэн үнэлгээний талаар Африк тивд сүүлийн арван жил эрчимтэй яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор хийгдсэн судалгаа, санаачилгууд ‘Африкт үйлдвэрлэв’ буюу Evaluation Made in Africa хөдөлгөөн нэртэйгээр олонд танигдаж эхлээд байна. Профессор Багели Чилиса өөрийн илтгэлдээ африкын соёлд нийцсэн үнэлгээ болон ‘колоничлолыг зогсоох’, хараат бус үнэлгээний ач холбогдлын талаар цохон тэмдэглэв. Хурлын үеэр Латин Америк болон Азийн орнуудад ижил төстэй судалгааны ажлууд, санаачилгууд эхлээд байгаа нь харагдаж байв.

Ази Номхон далайн Үнэлгээний Холбооны төлөөлөн удирдах зөвлөл болон ерөнхий гишүүдийн хамт

 

Өмнөд- Өмнөд хамтын ажиллагаа хурлын үр дүнгүүд

 “Африкт үйлдвэрлэв” болон Өмнөд-Өмнөд санаачилга нь Монголд хийгдэж буй, цаашид хийгдэх үнэлгээг шат ахиулахад ач холбогдолтой, санаа авах ёстой санаачилга аж.  Санаачилгыг амжилттай явуулахын тулд бидэнд хүчтэй, тууштай манлайлал, хамтын ажиллагаа хэрэгтэй гэдэг дээр бүрэн санал нийлэв. Монголын Үнэлгээний Сүлжээ нь цаашид Ази Номхон Далайн Үнэлгээний Холбоо болон бусад бүс нутгийн үнэлгээний холбоодтой хамтарч, өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллах болно.

";}