Өнгөрсөн саруудад 29-р сургуулийн эргэн тойронд өрнөсөн шуугиан дээрх салбарт тулгамдаад байгаа олон асуудлыг нийгэм тэр дундаа холбогдох яамдын анхааралд хүргээд байна. Тус асуудал нь зөвхөн 29-р сургуулийн багш ажилчдын ур чадвартай холбоотой асуудал биш бөгөөд ерөнхий боловсролын нийт багш ажилчдад хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт мэдээлэл олгох, тусгай хэрэгцээ бүхий хүүхэдтэй ажиллах аргазүйг шат дараатай, эргэх процесстойгоор олгох багш мэргэжилтний сургалтын асуудал ихээхэн чухал байна.
2015 онд хийгдсэн “Хөгжлийн Бэрхшээл ба Боловсрол” сэдэвт үндэсний хэмжээний томоохон судалгааны үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэг тун хангалтгүй байгаа нь харагдсан бөгөөд багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хэрхэн ажиллахаа мэддэггүй, аргазүй дутмаг , цөөн тохиолдолд орсон сургалтууд нь тогтвортой системтэй бус, зөвхөн 1-2 цагийн богино хугацааны үр дүн багатай сургалтууд зохион байгуулагддаг тухай дурдсан байна. Мөн тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэдтэй ажиллах нэмэлт дэмжлэг туслалцаа, сургалтын ашиглах материалууд дутмаг байгаа нь хүүхдүүд өөрсдийн онцлог хэрэгцээнд нийцсэн боловсролын үйлчилгээг авч чадахгүй байхад голлох нөлөөг үзүүлсээр байгаа. (JICA ба ИРИМ Судалгааны Институт)
Иймд нийт ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид болон багшаар бэлтгэгдэж буй оюутан залуучуудад тусгай хэрэгцээ бүхий хүүхэдтэй ажиллах аргазүйн сургалтыг шат дараатайгаар зохион байгуулах нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах чухал алхам юм.
Зургийг: MMInfo.mn Sonin.mn сайтаас авав.
";}