Манай байгууллага Өмнөговь аймгийн Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сангийн захиалгаар, тус сангийн тулгуур бодлогыг тодорхойлох зорилготой сургалт, хэлэлцүүлэг бүхий зөвлөх үйлчилгээ амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү зөвлөх үйлчилгээний үргэлжлэл болох тус сангийн чадавхийг бэхжүүлэх, засаглалыг сайжруулах зөвлөх үйлчилгээг 2017 оны 1-р сараас үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 2018 оны 2 сар хүртэл үргэлжлэх юм.
ГОХДС нь "Оюутолгой" ХХК-аас орон нутгийн ("Оюутолгой" ХХК-ний түншлэгч сумд болох Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад сумдыг хамруулан) хөгжлийг дэмжих зорилгоор олгодог сайн дурын санхүүжилтийг хуваарилан зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага юм.
Тус сан нь байгуулагдаад жил гаруй хугацаа болж байгаа ба сангийн үйл ажиллагааг цаашид тогтвортой, чадавхтай болгон төлөвшүүлэх зорилготой шат дараатай зөвлөх үйлчилгээг манай байгууллага үзүүлж байна. Зөвлөх үйлчилгээний эхний шатанд сангийн тулгуур бодлогууд болох алсын хараа, эрхэм зорилго, зорилт зэрэг гол бодлогыг тодорхойлж, тус сангийн оролцогч талуудаар хэлэлцүүлэн батлуулах зорилготой 3 удаагийн сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагааг зохион байгуулсан.
Энэ удаагийн зөвлөх үйлчилгээ нь 4 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжих юм.
Үүнд:
1-рт Хэлэлцүүлэг: Хамтын ажиллагааны гэрээний сэдэвчилсэн хавсралт бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулах;
2-рт Институц: Сангийн чадавхийг бэхжүүлэх, засаглалыг сайжруулах;
3-рт Хяналт, үнэлгээ: Сангийн ажилтнуудад хяналт, үнэлгээний сургалтыг зохион байгуулах, суурь үзүүлэлтийг тодорхойлох, сангийн ажилтнуудтай хамт хяналт үнэлгээ хийх
4-рт Итгэлийн индекс: Олон улсын аргачлалын дагуу боловсруулсан арга зүйн ашиглан хэрэглэгчийн итгэлийн индексийг хэмжих
Одоогоор хэлэлцүүлгийн бүрэлдэхүүн хэсэг нь хэрэгжиж байна. Хэлэлцүүлэг нь хамтын ажиллагааны гэрээний сэдэвчилсэн хавсралтууд болох жижиг дунд бизнес, эрүүл мэнд, боловсрол, уламжлалт мал аж ахуй–бэлчээрийн газрын менежмент, усны–байгаль орчны менежмеэнт зэрэг дэд хэсгүүдээс бүрдэж байна. 5 сард жижиг дунд бизнес дэд сэдвийн хүрээнд 2 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ 8 сард эрүүл мэнд, уламжлалт мал аж ахуй гэсэн 2 дэд сэдвээр 4 хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна.
";}