“Хараат Бус Судалгааны Хүрээлэн” “Дэлхийн Зөн-Монгол Олон Улсын Байгууллага”-тай хамтран “Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Гэрэлт Ирээдүй” төслийг 2016 оны 04 сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд хүүхдийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа бэрхшээлийг илрүүлэх “Хүүхдийн үйл ажиллагаа” аргачлалын монгол хувилбарыг боловсруулаад байгаа билээ. Тус аргачлалыг анх Вашингтон бүлэг, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сангийн (НҮБХС) хамтарч боловсруулсан бөгөөд олон улсад санал болгож буй илрүүлэх аргачлал юм.
Монгол аргачлалын хэрэглээ, үр шимийг нэмэгдүүлэх зорилгоор төслийн зорилтот ерөнхий боловсролын 9 сургуулийн (ЕБС) дунд “Сайн туршлага шалгаруулах уралдаан”-ыг зарлаж, тэргүүн байр эзэлсэн сургуулиудад шагналыг нь гардуулах үйл ажиллагааг 2017.07.05-ны өдөр зохион байгууллаа.СХД-ийн ЕБ-ийн 121-р сургууль Нэгдүгээр байр, ЧД-ийн ЕБ-ийн 17-р сургууль Хоёрдугаар байр, БЗД-ийн 102-р сургууль Гуравдугаар байрыг тус тус эзэллээ. Эдгээр сургуулиудын хэрэгжүүлсэн сайн туршлагыг баримтжуулан богино хэмжээний видео нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээр төслийн баг ажиллаж байна.
Уралдаанд оролцсон нийт ЕБС-ийн удирдлага, хамт олонд талархалаа илэрхийлье.
";}