Мэдээ мэдээлэл
ЯПОН УЛСЫН СОЦИОЛОГИЙН НИЙГЭМЛЭГИЙН 90 ДЭХЬ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
09/11/2017
ЯПОН УЛСЫН СОЦИОЛОГИЙН НИЙГЭМЛЭГИЙН 90 ДЭХЬ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
a:3:{s:10:"short_desc";s:330:"Манай байгууллагын төлөөлөл, социологич Л.Цэлмэгсайхан 2017 оны 11 сарын 04-05-ны өдрүүдэд Токиогийн их сургууль дээр болсон Япон улсын Социологийн Нийгэмлэгийн 90 дэхь хуралд оролцлоо.";s:5:"image";s:18:"japan tselmeg4.jpg";s:4:"desc";s:3414:"

Манай байгууллагын төлөөлөл, социологич Л.Цэлмэгсайхан 2017 оны 11 сарын 04-05-ны өдрүүдэд Токиогийн их сургууль дээр болсон Япон улсын Социологийн Нийгэмлэгийн 90 дэхь хуралд оролцлоо. Япон улсын Социологийн нийгэмлэгийн энэ удаагийн хурлаар орчин үеийн нийгмүүдэд тулгамдаж буй олон асуудлыг хөндсөн илтгэлүүд тавигдсаны дотор Л.Цэлмэгсайханы илтгэл нь хөгжиж буй орны хувьд Монгол улсад сүүлийн хориод жилд бий болсон бичил уурхай, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн асуудлыг хөндөн хэлэлцүүлсэн юм. Тэрээр Монгол улсад бичил уул уурхай, хувиараа ашигт малтмал олборлох явдлыг хэрхэн албажуулж, журамлаж буй үйл явц, учирч буй саад бэрхшээлийн талаар илтгэл хэлэлцүүлжээ.

Бичил уурхайн салбар нь албан бус тоогоор дэлхийн даяар 80-100 сая, Монгол улсын хэмжээнд 100 гаран мянган хүний ахуй амжиргааг залгуулж буй эдийн засгийн талбар юм. Гэвч өнөөдрийн байдлаар манай орны хувьд эдгээр иргэдийн зөвхөн таван хувь нь засгийн газраас баталсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хүрээнд албан ёсны зохион байгуулалтанд орж ажиллаж байна. Зэрэгцээд олонхийн хувьд хуулиас гадуур ажиллаж ирснээс хүний эрх, байгаль орчин, нийгэм, орон нутагт үзүүлэх сөрөг үр дагавар ихтэй, шийдлээ эрсээр буй салбар дундын судлагдахуун юм.

Дашрамд манай байгууллага нь Дэлхийн Социологийн Холбоонд Монгол улсаас гишүүнчлэлтэй анхны байгууллага бөгөөд дэлхийн болон бүс нутгийн түвшинд өрнөж буй социологийн судалгааны хөгжил, академик хэлэлцүүлэгт тогтмол оролцож Монгол улсын социологи, нийгмийн судалгааны хөгжлийн түвшин, мэдээлэллийг түгээхэд хичээнгүйлэн ажиллаж байна.

http://www.gakkai.ne.jp/jss/index-e.shtml

";}