“IRIM” судалгааны хүрээлэн нь Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр, “Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах” зөвлөх үйлчилгээний төслийг 2015-2016 онд хэрэгжүүлсэн. Уг төсөл нь хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа болон төгсөгчдийг мөшгөх судалгааг төлөвлөх, хэрэгжүүлэх, дүн шинжилгээ хийх аргачлалыг боловсруулан МУИС, МУБИС, Этүгэн их сургууль, Гурван-Эрдэнэ багшийн дээд сургууль, Шинэ анагаах ухааны дээд сургууль, Техник технологийн дээд сургууль зэрэг 6 байгууллага дээр туршсан билээ. Одоо энэхүү аргачлалыг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг 95 дээд боловсролын сургалтын байгууллагын дунд нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагуудын чадавх, онцлогт суурилан сургалтын гарын авлага, хөтөлбөрийг боловсруулж, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж эхлэх юм.
";}