Мэдээ мэдээлэл
“МОНГОЛЫН ЗЭРЛЭГ АН АМЬТНЫ ХУУЛЬ БУС ХУДАЛДАА” ТӨСЛИЙН 3 ДАХЬ ШАТНЫ СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА.
08/01/2018
“МОНГОЛЫН ЗЭРЛЭГ АН АМЬТНЫ ХУУЛЬ БУС ХУДАЛДАА” ТӨСЛИЙН 3 ДАХЬ ШАТНЫ СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА.
a:3:{s:10:"short_desc";s:529:"Зэрлэг амьтдын наймаа нь ашиг орлогороо дэлхийд дөрөвт ордог хууль бус бизнес юм. Үүний улмаас зэрлэг ан амьтдын тоо их хэмжээгээр буурч байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд хуурай газрын амьтад 39%, усны амьтад 39%, цэнгэг усны амьтад 76%-иар цөөрсөн байна. Тэгвэл Монголд энэ байдал ямар байгаа вэ? ";s:5:"image";s:8:"zsl2.png";s:4:"desc";s:1743:"

Зэрлэг амьтдын наймаа нь ашиг орлогороо дэлхийд дөрөвт ордог хууль бус бизнес юм. Үүний улмаас зэрлэг ан амьтдын тоо их хэмжээгээр буурч байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд хуурай газрын амьтад 39%, усны амьтад 39%, цэнгэг усны амьтад 76%-иар цөөрсөн байна. Тэгвэл Монголд энэ байдал ямар байгаа вэ?

Зэрлэг ан амьтан болоод хууль бус агнуур, худалдаатай холбоотой төсөл маш цөөхөн хэрэгжсэний нэг нь Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг (ZSL)-ийн хэрэгжүүлсэн “Зэлүүд тал-I, II” төсөл юм. IRIM судалгааны хүрээлэн ZSL-тэй хамтран “МОНГОЛЫН ЗЭРЛЭГ АН АМЬТНЫ ХУУЛЬ БУС ХУДАЛДАА” судалгааны төслийг 2016 оноос хойш хоёр дах жилдээ хэрэгжүүлж байна. Тус судалгаагаар айл өрх болон зах зээл дээр худалдаалагдаж буй ан амьтны гаралтай бүтээгдэхүүний хэмжээ, МУ-д хэрэгжиж буй байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, байгаль орчин болоод ан амьтан хамгаалах тал дээр олон нийтийн дэмжлэг гэх мэт асуудлыг судалж байна

";}