2017 оны 8-р сараас 11-сард Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газар Европын холбооны санхүүжилттэй Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглал төслийн хүрээнд Нэгтгэсэн үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог Монгол Улсын Сангийн Яаманд нэвтрүүлэх төслийг Малайзийн Олон Улсын Зөвлө Ph.D Ару ба ИРИМ-ийн дотоодын зөвлөхүүд хамтран амжилттай хэрэгжүүлж дуусгав.
Төслийн зорилго нь Нэгтгэсэн үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог Сангийн Яамны Холбогдох газарт танилцуулж чадавхыг бэхжүүлэх сургалтыг хийх байв. Үүнд Сангийн яамны холбогдох удирдлага, мэргэжилтнүүдэд зориулсан дөрвөн цуврал сургалтыг хийсэн, мөн ИРИМ-ийн зөвлөхүүд төслийн загварыг Эдийн засгийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газар, Төрийн сангийн газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Төсвийн газруудын байгууллагын хяналт гүйцэтгэлийн үзүүлэлтүүд ба хяналт шинжилгээ үнэлгээний тогтолцоонд жишээ болгон нэвтрүүлэх багийн ажлыг удирдаж явуулсан болно.
";}