Төрийн байгууллагууд жил бүр өөрийн хэрэглэгч буюу иргэдийн төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар сэтгэл ханамж ямар байгаа талаар судалгаа авах ёстой билээ. Судалгааны үр дүнд төрийн захиргааны байгууллагууд иргэдийн санал бодлыг сонсох, тэдний хүсэлтийн дагуу үйлчилгээгээ сайжруулах зорилготой юм.
Энэхүү судалгааг нэгдсэн арга аргачлалаар хийх бололцоог бүрдүүлсэн ерөнхий удирдамж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар 2017 оны 12 сард батлагдаад байна. Уг удирдамжийг боловсруулах, сонгосон аймгуудад турших зэрэг ажлыг Дэлхийн Банкны “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл” (МАСАМ)-ийн санхүүжилтээр IRIМ судалгааны хүрээлэнгийн Төсөл хөгжүүлэлт хариуцсан захирал Л. Булган зөвлөхөөр ажиллалаа.
Удирдамж гарснаар хөндлөнгийн үнэлгээний байгууллагууд нэгдсэн арга зүйг шууд ашиглах, мөн түүний үр дүнг тайлагнахад ихээхэн хялбар болсон төдийгүй, хэрэглэгчийн үнэлгээний үр дүнг жил бүрээр харьцуулахуйц нэгдсэн бааз бүрдэх юм.
";}