Мэдээ мэдээлэл
“Техник, мэргэжлийн боловсрол сургалтын дижитал тендер” төсөл
26/03/2018
“Техник, мэргэжлийн боловсрол сургалтын дижитал тендер” төсөл
a:3:{s:10:"short_desc";s:339:"Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь “Дижитал Тендер” салбар төслийн хүрээнд “Мэргэжлийн Боловсрол Сургалтын Дижитал Тендер” дэд төслийг санаачлан хэрэгжүүлж байна. ";s:5:"image";s:25:"GIZ-DTT webphoto2 (1).png";s:4:"desc";s:4795:"

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь “Дижитал Тендер” салбар төслийн хүрээнд “Мэргэжлийн Боловсрол Сургалтын Дижитал Тендер” дэд төслийг санаачлан хэрэгжүүлж байна. “Дижитал тендер” салбар төслийн хүрээнд Монголын хөдөлмөрийн зах зээл болон МБС-ын салбарын оролцогч талуудын дата мэдээлэл солилцох, ашиглах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ‘‘Build4Skills’’ нэртэй дижитал платформыг хөгжүүлэхээр санаачилга гарган ажиллаж буй юм. Уг санаачилгын хүрээнд IRIM судалгааны хүрээлэнгийн төслийн баг платформ хөгжүүлэлтэд ашиглах концепцыг боловсруулах зөвлөх үйлчилгээг гүйцэтгэж эхлээд байна.

Уг зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго нь платформд шаардлагатай өгөгдлийн сан болон мэдээллийн шаардлага, платформын системийн ажиллах зарчмыг тодорхойлсон концепц боловсруулахад оршино.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна:

  • Монголын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн зураглал боловсруулах;
  • Платформын мэдээллийн шаардлага болон оролцогч талуудыг тодорхойлох
  • Монголын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт болон МБС-ын нийлүүлэлтийг тодорхойлно
  • Хөдөлмөрийн зах зээл дээрх дата мэдээллийн зөрүүг тооцоолох үзүүлэлтийг боловсруулах, шаардлагатай дата мэдээллийг цуглуулах аргыг санал болгоно
  • Төслийн санаачлагч, платформ хөгжүүлэгч, мэдээллээр хангах эх үүсвэрүүдэд платформ хөгжүүлэлтийн шатанд мэдээлэл солилцоо, программ хөгжүүлэлтийн талаар нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж концепцын хэрэглээг хангана.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн платформын концепцыг боловсруулснаар дэд бүтцийн төслүүд дэх хэрэгцээт ажилчдыг ажлын байранд сургах, үүнд түшиглэн МБС-ыг сурталчлах гүүр болгоход чухал хувь нэмэр үзүүлэх юм. Түүнчлэн дэд бүтцийн төслүүдийг төлөвлөх, тендерийн үйл явцад МБС-ыг холбож өгснөөр ажиллах хүчний ур чадвар дээшлэх, хөдөлмөр эрхлэх боломжууд нэмэгдэж, цаашлаад үндэсний эдийн засагт үр өгөөж өгөхөд сайнаар нөлөөлнө гэж үзэж байна.

Одоогоор төслийн баг нь Монголын хөдөлмөрийн зах зээл болон МБС-ын боломжит дата мэдээлэл, тэдгээрийн эх үүсвэрийг тодорхойлох, оролцогч талуудтай уулзалт хийх ажлыг гүйцэтгэж байна.

Зөвлөх үйлчилгээ нь 2018 оны 01 сарын 16-аас 2018 оны 10 сарын 31-ийн хооронд үргэлжилнэ.

 

";}