Бид төрийн үйл ажиллагааны зохистой тогтолцоо, хууль тогтоомж, хяналтын механизмууд болон төрийн үйлчилгээний шударга, ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад анхааран ажиллаж байна. Энэ чиглэлийн судалгаа, үнэлгээний ажлыг бид өмнөх судалгааны туршлага дээр суурилан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, бодлого боловсруулагчид, холбогдох талуудын оролцоог хангах замаар гүйцэтгэж байна. Засаглалын төслүүд нь бидний хэрэгжүүлсэн төсөл судалгааны 50 гаруй хувийг бүрдүүлж байна. Салбарын онцлог төслүүдээс дурьдвал:
Салбарын онцлог төслүүдээс дурьдвал:
Нээлттэй Нийгэм форумын захиалгаар төсвийн ил тод байдлын асуудлаар орон нутгийн засаглалын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн "Шилэн түрийвч" төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд орон нутгийн төрийн байгууллагын удирдлага дахь төсвийн ил тод байдлыг сайжруулах, дэмжлэг үзүүлэх сургалт, удирдамжийг өгсөн. Мөн төсвийн үйл явцад оролцох арга замуудыг иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад заасан. Энэ судалгааны ажил нь 2014 онд “Шилэн дансны тухай хууль” батлагдахад нөлөө үзүүлсэн.
Анх 2009 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн захиалгаар төрийн байгууллагуудын цахим хуудас нь ил тод байдлын шаардлагыг хангаж байгаа эсэх үнэлгээг IRIM Судалгааны Хүрээлэн гүйцэтгэсэн. “Шилэн дансны тухай хууль”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-иуд батлагдсантай холбоотойгоор 2014 оноос хойш энэ үнэлгээг манай байгууллага жил бүр гүйцэтгэж байна. Эдгээр ажлын үр дүнд төрийн байгууллагын цахим хуудасны өөрчлөлтийн талаарх мэдээллийн бааз бий болсон.
Засгийн Газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор шинэчлэн батласан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу төрийн байгууллагуудын төлөвлөлт, хяналтыг сайжруулах хэд хэдэн зөвлөх үйлчилгээг IRIM Судалгааны Хүрээлэнгийн зөвлөхүүд хэрэгжүүллээ. Энэ хүрээнд Европын Холбооны “Үр дүнд суурилсан нэгдсэн менежмент” төслөөр дамжуулан Сангийн Яамны мэргэжилтнүүдэд дээрх журмын зүйл, заалтуудад нийцүүлсэн хөгжлийн төлөвлөлт, хяналтыг сайжруулах зөвлөх үйлчилгээг үзүүллээ. Мөн Дэлхийн Банктай хамтран “Хэрэглэгчийн үнэлгээ”-г зохион байгуулах ерөнхий удирдамжийг боловсруулан ЗГХЭГ-ын тушаалаар батлууллаа.
";}