Монгол улсын иргэн бүр бүх нийтээр боловсрол эзэмших боломжтой боловч шилжин суурьшигчид, малчид, эмзэг бүлгийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дунд болон дээд боловсрол эзэмших бололцоо хязгаарлагдмал хэвээр байна. IRIM Судалгааны Хүрээлэн нь дунд болон дээд боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, нийгмийн эмзэг бүлгүүдийн боловсролын хэрэгцээ, чанар, хүртээмжийн чиглэлээр олон төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Салбарын онцлох төслүүдээс дурьдвал:
Энэ судалгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлаар хийгдсэн үндэсний хэмжээнд төлөөлөхүйц цөөн судалгааны нэг юм. Судалгааны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын өнөөгийн байдал, боловсролын тогтолцооны олон хэлбэрийн талаарх оролцогч талуудын санал бодол, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг сургахад тулгарч буй бэрхшээл, шийдлүүдийг тодорхойлсон.
"Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах нь" зөвлөх үйлчилгээ. 2015-2018. Зөвлөх үйлчилгээний хүрээнд дээд боловсролын сургалтын төлөвлөгөөг шинэчлэх, ажил мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр оюутнуудыг хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үйлдвэрлэл сургалтын хамтын ажиллагааг уялдуулах судалгааны төслийг боловсруулсан юм. Энэ зорилгоор төгсөгчдийг мөшгөх судалгаа, хөдөлмөрийн зах зээлийн болон ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгааг төлөвлөх, хэрэгжүүлэх, дүн шинжилгээ хийх, шаардлагатай тайланг бэлтгэх чиглэлээр дээд боловсролын байгууллагууд болон БСШУЯ-ыг дэмжиж, техникийн туслалцаа үзүүлсэн.
";}