Мэдээ мэдээлэл
IRIM “Нийгмийн сайн сайхан байдал, нийгмийн бодлого, нийгмийн өөрчлөлт" олон улсын хуралд оролцлоо
27/03/2018
IRIM “Нийгмийн сайн сайхан байдал, нийгмийн бодлого, нийгмийн өөрчлөлт
a:3:{s:10:"short_desc";s:418:"“Нийгмийн сайн сайхан байдал, Нийгмийн бодлого болон Нийгмийн өөрчлөлт” сэдвийн дор Ази дахь эрчимтэй шинэчлэлтийн явц дахь нийгмийн сайн сайхан байдлын өнөөгийн байдлыг ойлгох, сайжруулах арга замыг тодорхойлоход чиглэлээ. ";s:5:"image";s:6:"IN.jpg";s:4:"desc";s:3119:"

Нийгмийн Сайн Сайхан Байдлын Судалгааны Олон Улсын Консорциумын гуравдугаар хурал Индонезийн Ява арлын Магеланг хотод 2018 оны 3 сард зохион байгуулагдлаа.

“Нийгмийн сайн сайхан байдал, Нийгмийн бодлого болон Нийгмийн өөрчлөлт” сэдвийн дор Ази дахь эрчимтэй шинэчлэлтийн явц дахь нийгмийн сайн сайхан байдлын өнөөгийн байдлыг ойлгох, сайжруулах арга замыг тодорхойлоход чиглэлээ.

Хуралд Азийн 9 орны эрдэмтэн судлаачид оролцсоны дотор Монголоос IRIM судалгааны хүрээлэнгийн Субъектив сайн сайхан байдлын судалгааны баг оролцлоо. Хуралд орон орны эрдэмтэд нийгмийн капитал, нийгмийн ялгаварлал, нийгмийн сүлжээ,  нийгмийн оролцоо болон аж жаргалын хэмжүүр гэх мэт нийгмийн сайн сайхан байдалтай уялдаа бүхий сэдвүүдээр өөрсдийн судалгааны илтгэлийг танилцууллаа.

 IRIM судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батсугар, удирдах зөвлөлийн гишүүн А.Долгион нар хуралд оролцож, Хөгжил ба Сайн сайхан байдал сэдэвт салбар хуралдааныг даргалав.  Мөн түүнчлэн, Монголын орлого багатай бүлгийн субъектив сайн сайхан байдлын өнөөгийн байдлын талаар судалгааны үр дүнгээ танилцууллаа.

        

Нийгмийн Сайн Сайхан Байдлын Судалгааны Азийн Консорциумын  идэвхтэй гишүүн болохын хувьд IRIM судалгааны хүрээлэн нь Нийгмийн нягтрал болон Субъектив сайн сайхан байдлын жил тутмын судалгааг үргэлжлүүлэн энэ эрдэм шинжилгээний судалгаа, онол арга зүйн туршлага солилцоход өөрсдийн хувь нэмрийг  оруулж ажиллана.

";}