Ажил олгогчдын хэрэгцээ шаардлага, ажиллах хүчний ур чадварыг тодорхойлохын тулд хөрөнгө оруулалт, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт хэр нийцэж байгааг тогтмол судалж, харьцуулах шаардлагатай юм.
Энэ чиглэлд манай хэрэгжүүлсэн ажлуудаас онцлон дурьдвал:
“Хөдөлмөрийн тухай хууль”-ийн хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд үндэсний хэмжээнд үнэлгээ хийсэн. Судалгаанд албан болон албан бус секторт ажил эрхлэгчид, бүх салбарын ажил олгогчдын төлөөллийг хамруулсан. Энэ судалгааны үр дүнд нийт ажиллах хүчинд тулгарч буй асуудлаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд, ахмад настан зэрэг нийгмийн бүлгүүдэд тулгарч байгаа асуудлуудыг тодорхойлсон. Судалгааны үр дүнд Засгийн Газар нь “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, батлуулсан.
Энэ судалгаа нь олон улсын аргачлалын дагуу ирэх нэг жилийн хугацаан дахь хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, ажиллах хүчний эрэлтийг тодорхойлох зорилготой хийгдсэн. Судалгаанд 21 аймаг, 9 дүүрэгт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаас түүвэрлэн 2050 аж ахуй нэгжийг хамруулан мэдээлэл цуглуулж 2016 оны ажиллах хүчний эрэлт хэрэгцээг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар, бүс нутгийн байршил болон ажил. мэргэжлийн бүлгээр тодорхойлон гаргасан.
";}