IRIM судалгааны хүрээлэнгийн ТУЗ-ийн гишүүн, зөвлөх А. Долгион энэ сарын 16-аас эхлэн 2018 оны “Азийн сангийн Хөгжлийн тэтгэлэг: Азийн ирээдүйн манлайлагчид” хөтөлбөрт хамрагдаж байна. Энэ жилийн Хөгжлийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 1100 гаруй өргөдөл хүлээн авснаас Азийн 10 орны 12 оролцогч шалгарсан бөгөөд А. Долгион нь Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа юм.
Тус хөтөлбөр нь Ази тивийн орнуудаас төр, төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагуудаас тухайн салбартаа амжилт гаргасан, цаашид улам их амжилт гаргах боломжтой авьяас чадвартай, бүс нутгийн хэмжээнд өөрчлөлт, шинэчлэл хийх хүсэл тэмүүлэл бүхий хүмүүс сонгогддог. Тавдах жилдээ хэрэгжиж буй уг хөтөлбөр нь бүс нутгийн тулгамдсан хөгжлийн сорилтыг шийдвэрлэхэд дөхөм болох зорилготой манлайлагчдийн хөтөлбөр юм.
А. Долгион нь 2009 оноос IRIM судалгааны хүрээлэнд судлаач, төслийн менежерээр ажлын гараагаа эхэлж 2012-2017 онд гүйцэтгэх захирлын албыг, 2018 оноос төслийн зөвлөх, удирдах зөвлөлийн гадаад харилцаа хариуцсан гишүүнээр ажиллаж байна. Манчестерийн Их Сургуульд төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан бөгөөд Олон Улсын Социологийн Холбооны гишүүн, Азийн Нийгмийн Сайн Сайхан Байдлын Судалгааны Консорциумын гишүүн, Монголын Үнэлгээний Сүлжээний санаачлагдын нэг билээ.
2018 онд уг хөтөлбөрийн хүрээнд БНСУ, Сингапур болон АНУ-д явагдах сургалтуудад хамрагдах юм.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй Энд дарж танилцана уу.
";}