IRIM судалгааны хүрээлэн субьектив сайн сайхан, нийгмийн нийцлийн судалгаа хийх, мэдээллийн сан бий болгох санаачилгыг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус санаачилгын хүрээнд Улаанбаатар хот болон нийт 12 аймгаас кластер болон шугаман огтлолцын түүврийг ашиглан 1,825 судалгааны асуумжаар олон улсад харьцуулагдахуйц мэдээлэл цуглуулаад байна. Судалгааны гол үр дүнгээс дурдвал оролцогчид улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд сэтгэл ханамж хамгийн бага байгаагаа илэрхийлсэн бол өөрсдийн хувийн амьдрал болон өөрийн бүлгийн хамтын ажиллагаанд хамгийн их сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлсэн. Тэгвэл энэ удаад IRIM судалгааны хүрээлэн Японы KОБЕ их сургуулийн судалгааны багтай хамтарч “Монголын амьдралын хэв маяг болон соёлыг судлах” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Улс үндэстний амьдралын хэв маяг, соёлыг судлах судалгаа нь бусад төрлийн судалгаанаас ялгаатай тал нь:
Бид Монголчуудын амьдралын хэв маяг болон соёлыг эдийн засгийн үзэл бодол талаас нь судалж байгаа нь манай энэ удаагийн судалгааны онцлог юм. Уг судалгааг Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас нийт 150 өрх (өрх бүрээс хоёр гишүүн) судалгаанд хамруулж, урьдчилан бэлдсэн танхимд амьдралын хэв маяг болон соёлыг судалсан өвөрмөц асуултуудаар мэдээлэл цуглуулна. Уг судалгааны үеэр оролцогч бүрт тодорхой хэмжээний урамшууллыг тоглоомын аргаар олгох юм.
Судалгааны үр дүнд Монголчуудын хувийн амьдрал болон бүлгийн хамтын ажиллагааны талаар сонирхолтой үр дүн гарна гэж найдаж байна.
";}