Мэдээ мэдээлэл
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
10/05/2018
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
a:3:{s:10:"short_desc";s:0:"";s:5:"image";s:0:"";s:4:"desc";s:12766:"

Хасбазарын Бэхбат нь 2016 оноос IRIM Судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1973 онд дүүргэж, Гадаад явдлын яаманддэд атташегаар томилогдон хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш Монгол Улсын гадаадхарилцааны салбар, дипломат албанд хүчин зүтгэж ирсэн. Энэ хооронд 1976-1981 онуудад Монгол Улсаас Франц Улсад суугаа ЭСЯ-нд атташе, 1981-1992 онуудад ГЯЯ-нд гуравдугаар нарийнбичгийн дарга, Хэлтсийн даргаас Гадаад харилцааны дэд сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэснийкомиссын дарга хүртэл алба хашсан. 1990 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн гадаадбодлогын зөвлөхөөр ажиллажээ.1993 оноос Франц Улсад Элчин сайд, ЮНЕСКО-ийн дэргэд Байнгын төлөөлөгчөөр томилогдонажилласан. 1998-2001 онуудад Гадаад яамны Улс төрийн газрын захирал, 2001-2005 онуудад НҮБ-ын Женев дахь Төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч,Швейцарьт суугаа Элчин сайд, 2006-2008 онуудад Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийндарга, 2008-2012 онуудад АНУ-д Элчин сайдаар тус тус томилогдон ажилласан. Эдүгээ МонголынДипломатын академийн (ТББ) захиралаар ажиллаж буй.Х.Бэхбат нь Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хэмээх дипломат дээд цолыг 1991онд хүртсэн. Түүхийн ухааны доктор. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадасодон, улс хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан. Францын Хүндэт легионы одон хүртсэн байна.

Кристиан Сютер нь Швейцарын University of Neuchâtel-д Социологийн Профессороор ажиллаж байгаа (2013 оноос). Тэрээр University of Zurich-д социологи, угсаа судлал, нийгэм, эдийн засгийн түүхийг судалж, Социологийн докторын зэрэг хамгаалсан (1988). Хэрэгжүүлсэн судалгааныхаа агуулгын хүрээнд Colegio de México-д эрдэмтэн судлаачаар ажиллаж эхэлсэн (1995). 2000 онд тэрээр Friedrich-Schiller University Jena-н (Герман) социологийн тэнхимд зочин профессороор ажиллаж байсан мөн 1996-2002 онуудад Швейцарын Технологийн Холбооны Хүрээлэнд туслах профессор байсан. Кристиан Сютер нь 1999 оноос хойш Дэлхийн Нийгмийн Сангийн (WSF) удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан бөгөөд 2008 оноос ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байна. Кристиан Сютер-ны судалгааны чиглэлийн хувьд дэлхийн эдийн засгийн хямрал, эдийн засгийн даяарчлал, Латин Америкийн нийгэм, улс төрийн өөрчлөлт, Швейцарийн нийгмийн тэгш бус байдал, доройтол, ядуурал, нийгмийн суурь үзүүлэлт, нийгмийн нийгмийн дэмжлэг зэргээс гадна эрүүл мэнд, технологи, шинжлэх ухааны судалгаа хүртэл хамардаг.

Ядмааагийн Бямбасүрэн нь 2012 оноос хойш ИРИМ Судалгааны Хүрээлэнгийн зөвлөх, удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. МУИС-ийн Математикийн ухааны бакалавр, магистр, Удирдлагын Академийн Төрийн захиргаа, Бизнесийн удирдлагын магистр, БНСУ-ын Күнгхэ Их Сургуулийн Эдийн засгийн ухааны магистр,  Австралийн Үндэсний Их Сургууль Төрийн бодлогын магистр, Удирдлагын Академийн Төрийн удирдлагын доктор зэрэгтэй. “Төрийн захиргаа сэтгүүл”-ийн удирдах зөвлөлийн гишүүн, “Академи клуб” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, Удирдлагын Академийн Мэргэжлийн Хөгжлийн Институтийн ахлах багш, профессор, эрхлэгчээр ажиллаж байна.Я.Бямбасүрэн нь Монгол, Австрали, Өмнөд Солонгос зэрэг орнуудад ажиллаж байсан судалгааны арвин туршлагатай бөгөөд ИРИМ Судалгааны Хүрээлэнд судлаач, менежерүүдийн мэдлэгийн менежментийг сайжруулахад үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Чүлтэмсүрэнгийн Тамир нь  1999 оноос хойш эрдэм шинжилгээ, зөвлөх үйлчилгээний салбарт тасралтгүй ажиллаж байгаа ИРИМ Судалгааны Хүрээлэнгийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Монгол улсын их сургуульд /МУИС/ Социологич/Нийгэм судлалын багшийн мэргэжлээр бакалавр, Социологийн ухааны магистр зэрэг хамгаалсан.  Социологийн ухааны Докторант. Төв Ази судлалын Европын нийгэмлэгийн гишүүн, Англи дахь Улс төр судлалын нийгэмлэгийн гишүүн. “Социологи-Нийгмийн ажил” сэтгүүлийн хяналтын зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Нийгмийн Ухааны Сургуулийн ахлах багшаар ажиллаж байна. АНУ, Ирланд, Унгар, Турк, Финланд, Казахстан, Австри, Их Британи, БНСУ-ын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байсан Тамир зөвлөх улс төр, засаглал, нийгмийн болон бодлогын судалгаа, хяналт, шинжилгээ, үнэлгээ, төслийн менежментийн чиглэлээр арвин туршлагатай. АНУ-ын Калифорнийн их сургууль,  Берклейд 2011-2013 онуудад зэрэггүй сургалтанд, Португалийн Портогийн их сургуулийн докторын зэрэг хамгаалах сургалтыг дүүргэсэн.

Ойдовын Хатанболд нь 2016 онд Монгол Улсын Боловсролын Их сургуульд улс төрийн ухааны докторын зэргээ хамгаалсан. Тэрээр Улаанбаатар дахь орчуулагчдын хувийн институт болох ‘Хан- Хөхий’ сургуулийн хэл шинжлэлийн ухааны бакалаврын зэрэг, Монголын Шинжлэх Ухааны Академийн (ШУА) дэргэдэх Улаанбаатар Их Сургуулийн улс төрийн ухааны магистрын зэрэгтэй. Мөн тэрбээр Умард-Ирландын нэгдсэн вант улсын Дублины Англи Хэлний сургуульд (2002-2004) 2 жилийн хугацаанд Англи хэлний сургалтад хамрагдсан. Түүний эрдэм шинжилгээний бүтээл нь ‘Монголын Ардчиллыг үнэлэхүй: Онол болон жишээ’ Ноён Хатанболд нь төрийн албанд ажилласан арвин туршлагатай бөгөөд тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар (2006), Монгол Улсын Их хурлын Тамгын Газар (2005), ЮНЕСКО- ийн ивээл дор Нүүдэлчдийн Иргэншил Судлалын Олон улсын институт (2000-2002), Нээлттэй Нийгэм Хүрээлэн (2004), Соёл Урлагийн Их Сургууль (1999-2002), ШУА-ийн Философи Социологи Эрхийн Хүрээлэн (2006-2011)зэргийг дурдаж болно. 2016 оноос одоог хүртэл тэрбээр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Академик нарийн бичгийн дарга болон 2006 оноос одоог хүртэл Улс төрийн шинжлэх ухааны тэнхимд ахлах академик судлаачаар тус тус ажиллаж байна. ШУА-ийн Философи, Социологи Эрхийн хүрээлэн, Улс төрийн судлалын тэнхимд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа, хэд хэдэн төслүүд хэрэгжүүлж байжээ. Тухайлбал, Шинээр болон сэргээгдсэн Ардчилалууд сэдэвт Олон улсын бага хурал, түүнтэй холбогдох бусад төслүүд; НҮБ-ийн Ардчилал сан болон Осло Засаглалын Төвөөс санхүүжүүлж, НҮБХХ хэрэгжүүлсэн ‘МХЗ-9 буюу Ардчилсан засаглал болон Хүний эрхүүдийн зорилтуудад хүрэхэд дэмжлэг үзүүлэх төсөл – Үе шат I, II’ (2007-2012) дээр ажилласан.

Алдарын Долгион нь 2009 оноос ИРИМ Судалгааны Хүрээлэнд судлаач, төслийн менежерээр ажлын гараагаа эхэлж, 2012-2017 оны хооронд  гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан. 2018 оноос төслийн зөвлөх, удирдах зөвлөлийн гадаад харилцаа хариуцсан гишүүнээр ажиллаж байна. МУИС-ийн Социологийн ухааны бакалавр, магистр, Манчестерийн Их Сургуулийн төрийн удирдлагын магистр зэрэгтэй.  Олон Улсын Социологийн Холбооны Судалгааны хорооны гишүүн, Азийн Нийгмийн Сайн Сайхан Байдлын Судалгааны Консорциумын гишүүн, Монголын Үнэлгээний Сүлжээний санаачлагчдын нэг билээ. Төслийн менежмент, стратеги судлал, хяналт, шинжилгээ, үнэлгээ болон байгууллагын институцийг чадавхижуулах чиглэлээр мэргэшсэн. А.Долгион нь ИРИМ Судалгааны Хүрээлэнгийн гадаад харилцааг хөгжүүлэх, олон улсын төвшинд хүрч ажиллах стратегийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

";}