Мэдээ мэдээлэл
Нийслэлийн түвшинд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх бодлого, журмыг боловсруулах зөвлөх үйлчилгээг гүйцэтгэлээ.
23/05/2018
Нийслэлийн түвшинд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх бодлого, журмыг боловсруулах зөвлөх үйлчилгээг гүйцэтгэлээ.
a:3:{s:10:"short_desc";s:1002:"Нийслэлийн түвшинд Төр Хувийн Хэвшлийн Түншлэлийн (ТХХТ) бодлого, зорилгыг хэрэгжүүлэх явцад тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох, улс орны болон нийслэлийн хөгжлийн бодлогын төлөвлөлт, түншлэлд оролцогч талуудын чадавхад тулгуурлан цаашдын хөгжлийн төслүүдийг тодорхойлох бодит хэрэгцээ байсан. Энэхүү хэрэгцээнд үндэслэн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүжилттэйгээр НЗДТГ-ын захиалгаар “Нийслэлийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, баримтлах журам, төслийн удирдлагыг сайжруулах аргачлал боловсруулах” төслийг хэрэгжүүлсэн. ";s:5:"image";s:14:"НЗДТГ.jpg";s:4:"desc";s:5331:"

Нийслэлийн түвшинд Төр Хувийн Хэвшлийн Түншлэлийн (ТХХТ) бодлого, зорилгыг хэрэгжүүлэх явцад тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох, улс орны болон нийслэлийн хөгжлийн бодлогын төлөвлөлт, түншлэлд оролцогч талуудын чадавхад тулгуурлан цаашдын хөгжлийн төслүүдийг тодорхойлох бодит хэрэгцээ байсан. Тус хэрэгцээнд үндэслэн Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын Хөгжлийн Хөтөлбөр, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-ын захиалгаар “Нийслэлийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, баримтлах журам, төслийн удирдлагыг сайжруулах аргачлал боловсруулах” төслийг хэрэгжүүллээ.

IRIM судалгааны хүрээлэн төслийн хүрээнд нийслэлийн ТХХТ-ийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, үр дүнг үндэслэн  Нийслэлийн ТХХТ-ийн бодлого болон ТХХТ-ийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмын төслийг боловсруулав.

Төслийн  баг нийслэлийн түвшин дэх ТХХТ-ийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлохын тулд уг асуудлыг хариуцан ажиллаж буй гол талууд болох НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасаг, Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн Газар (НҮИГ) болон Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК талуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нөхцөл байдлын шинжилгээний үр дүнг тоймловол нийслэлийн түвшинд ТХХТ-ийн бодлогын баримт бичиг болон зохицуулах журам байхгүй,  талуудын хамтын ажиллагаа сул, оролцоо тодорхойгүй байсан. Түүнчлэн ТХХТ-д оролцож буй Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудын дунд ТХХТ-ийн талаар ойлголт, мэдлэг харилцан адилгүй байгаа нь харагдаж байлаа.

Нөхцөл байдлын шинжилгээнд үндэслэн төслийн баг ТХХТ-н талаарх сургалтыг нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудын төсөл болон хуулийн асуудал хариуцсан 25 агентлаг, хэлтсийн төлөөлөл болсон 34 мэргэжилтнүүдийн дунд  зохион байгуулав.

Эдгээрээс гадна, нөхцөл байдлын шинжилгээний үр дүнд үндэслэн нийслэлийн ТХХТ-ийн бодлого, Нийслэлийн ТХХТ-ээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг боловсруулсан. Бодлого, журмаар ТХХТ-ийн хүрээг тодорхойлж, нийслэлийн түвшинд ТХХТ-ийн асуудал хариуцсан талуудын чиг үүрэг, эрх мэдлийг тодорхой болгохын сацуу ТХХТ-ийн төслийг амжилттай хэрэгжүүлэх зохион байгуулалт, аргачлалыг тодорхой болгож өгсөн юм. Уг бодлого, журам нь нийслэлийн түвшинд ТХХТ-ийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй өнөөгийн асуудлыг шийдвэрлэх, цаашид ТХХТ-ийг амжилттай хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж бид найдаж байна. Бодлого, журмыг дээр дурдсан гол талуудаас санал авч сайжруулсан бөгөөд сүүлийн хувилбарыг НЗДТГ-ын Бодлого,төлөвлөлтийн хэлтэст өргөн бариад байна.

Уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, хамтран ажилласан НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасаг, Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК болон НҮИГ-ын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж байна.

";}