Европын холбооны санхүүжилттэй “Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглал” (EG4EG) төслийн хүрээнд Олон Улсын Хөгжлийн Үнэлгээ судалгааны төвийн боловсруулсан “Үр Дүнд Суурилсан Нэгдсэн Удирдлагын Тогтолцоо” (IRBM)-г нэвтрүүлэх техникийн туслалцааны төслийн үйл ажиллагаа нь Сангийн Яам болон яамны албан хаагчдын чадавхыг энэ чиглэлд нэмэгдүүлэх зорилготойгоор хэрэгжиж байна.
Төслийн эхний шат өнгөрсөн оны 8-р сараас 11-р сарын хооронд хэрэгжсэн бөгөөд төслийн эхний үнэлгээ болон IRBM cистемийг танилцуулах уулзалтууд; үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт болон гүйцэтгэл тайлагнахтай холбоотой уулзалт, сургалтуудыг Олон Улсын болон IRIM-ийн зөвлөхүүд хамтран амжилттай хэрэгжүүлж дуусгасан талаар бид өмнө нь мэдээлэлж байсан билээ.
Уг төслийн хоёр дахь үе шатанд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сайн туршлага болох Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд зайлшгүй шаардлагатай Стратегийн Гүйцэтгэлийн төлөвлөгөө болон Хяналт-шинжилгээ, Үнэлгээний төлөвлөгөө, үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг Сангийн яам, яамны газар нэгж бүр боловсруулах зорилготой зөвлөх үйлчилгээний ажил 2018 оны 3-р сараас хэрэгжиж эхлээд амжилттай үргэлжилж байна.
Төслийн хүрээнд олон улсад энэ чиглэлд хүлээн зөвшөөрөгдсөн, Нэгдсэн Үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог хэд хэдэн хөгжиж буй оронд нэвтрүүлэхэд зөвлөхөөр ажилласан туршлагатай, Малайзын Олон Улсын зөвлөх Ph.D Aру болон IRIM-ийн зөвлөх баг Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Төслийн хоёрдох шат 2018 оны 6-р сард дуусах бөгөөд үр дүнд нь Сангийн яамны Стратегийн Гүйцэтгэлийн болоод Хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө эхний байдлаар боловсруулагдаж, яамны удирдлагын төвшинд танилцуулагдан, хэлэлцэгдэх юм.
";}